Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон гадаадын иргэдийн дунд Монгол улсын нэг иргэн бүртгэгджээ

Т.Давааням, ikon.mn
51 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн олон улс орноос ямар нэг замаар Оросын армид элсэж, Украины эсрэг дайны фронтод дайчлагдсан хүмүүсийн талаар мэдээлэл гадаадын хэвлэлүүдээр тасрахгүй байгаа.

Тэгвэл Украины гадаад хэргийн яам, Украины Олзлогдсон Цэргүүдийн Асуудлыг Зохицуулах Төвийн эх сурвалж дээр үндэслэн ажилладаг StopRussianRecruiters.org сайтын өгөгдлийн санд Монгол улсын нэг иргэний мэдээлэл бүртгэгджээ.

Уг санд тулааны талбараас Украины армид олзлогдсон дэлхийн 51 улсын иргэний мэдээлэл байгаа юм.

Эдгээрийн дотор есдүгээр сарын 3-ны өдөр бүртгэгдсэн Пунцагийн Пүрэв-Очир хэмээх хүний мэдээлэл байна.

Одоо 55 настай түүнийг Оросын зэвсэгт хүчний 38 дугаар мото буудлагын бригадын 21720 дугаар тасагт алба хааж байгаад Украины Запорожье мужийн нутаг дэвсгэрээс олзлогдсон, 2026 оны нэгдүгээр сараас хойш олзны цэргүүдийн хуаранд байрлаж байгаа гэж мэдээлжээ.

Бид энэ хүний талаар мэдээллийг холбогдох албаны эх сурвалжуудаас тодруулах болно.

 

Эх сурвалж: Stop Russian Recruiters