ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2026/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн тээврийн автобусны дөрвөн чиглэлд шинээр зогсоол нэмснийг мэдээлэв

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлснээр дөрвөн чиглэлд автобусны зогсоолыг шинээр нэмжээ.

Тодруулбал Ч:67 “Морин 3–Нисэх”, чиглэлийн замналд “Морингийн зам 1” зогсоол, Х:7 “Туул тосгоны шинэ эцэс–Хангарьд цогцолбор” чиглэлийн замналд “Морингийн зам 1”, “Эко Спорт цогцолбор” зогсоолыг шинээр байгуулсан байна.
зураг
 
зураг
 
Түүнчлэн Х:18 “Улаанбаатар (Тэнгэр плаза)-Багахангай эцэс” чиглэлийн замналд “Чулуун овоо”, “Баян зөрлөг”, “Хайрхан зөрлөг”, “Хоолт зөрлөг”, “Баян зөрлөг” (урд, хойд) зогсоолууд, Х:17 “Тэнгэр плаза–Хэрлэн худалдааны төв” чиглэлийн автобуснууд “Цонжин болдог”, “Өртөө толгой” (урд, хойд) буудал дээр зогсдог болж байна
зураг
 
зураг
 

Маргааш буюу есдүгээр сарын 26-ны өдрөөс шинээр байгуулсан автобусны зогсоолуудаас иргэдэд үйлчилнэ. Ингэснээр автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж байгаа аж.