Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт яллагдагчаар татсан иргэдийн 52% нь 18-30 насныхан байжээ

П.Сайнжаргал, IKON.MN
18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн прокурорын газар, Хар тамхитай тэмцэх албатай хамтарч мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэх талаар зөвлөгөөн зохион байгуулж, үр дүнг улирал бүр тооцон ажиллаж байгааг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ. 

Дээрх зохион байгуулалтын арга хэмжээний үр дүнд 2026 оны есдүгээр сарын байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл “Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах”, мөн хуулийн 20.8 дугаар зүйл “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах” хэрэгт нийт 398 хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 270 хүнд холбогдох 184 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 33 хувиар өсжээ. 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 398 хүнийг яллагдагчаар татсанаас

  • дийлэнх буюу 52 хувь нь 18-30,
  • 44 хувь нь 31-44 насны иргэд байгаа бол 15 хувь нь эмэгтэйчүүд байна. 
зураг