М.Санжаадорж: Ирэх онд тэтгэвэр тэтгэмж нэмэхэд ₮2.9 их наядыг, төрийн албан хаагчдын цалин нэмэхэд ₮2.6 их наядыг зарцуулна
13:47 2026/09/25
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Сангийн яамны зүгээс 2027 оны төсвийн жилд төрийн өмчит компаниудын ногдол ашгаас орж ирэх мөнгийг юунд зарцуулах талаар мэдээлэл өглөө.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадорж: Одоогийн хэлэлцэж байгаа төсвийн хүрээний мэдэгдэл, 2027 оны төсвийн тухай хууль батлагдахгүй байвал дараагийн төсвийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, бусад зардлыг өмнөх оны тэр хэмжээгээр олгоно гэсэн хуулийн заалт гарч ирнэ. Мөн хөрөнгө оруулалтын зардлууд бүгд зогсоно гэсэн хуулийн заалт мөрдөгдөж ажиллана.
Төсвийн хүрээний мэдэгдэл дээр нийт орлогын хэмжээ 6.5 их наяд төгрөгөөр нэмэгдэж байгаа. Үүнээс 3.5 их наяд төгрөг нь төрийн өмчит компаниудын ногдол ашгаас, 3 их наяд төгрөг нь Оюутолгой компанийн ногдол ашгаас орж ирнэ.
Энэ хэмжээний зардлаар ямар урсгал зардал санхүүжүүлэх гэж байна вэ гэхээр, 2.9 их наяд төгрөгийг зөвхөн тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхэд зарцуулна. 2.6 их наяд төгрөг нь төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар тооцсон.
Бусад зардлын хувьд тэтгэвэр гарахад олгодог 36 сарын тэтгэмж, хөдөө орон нутгийн албан хаагчдын таван жил тутмын нэмэгдэлд 523 тэрбум төгрөг хэрэгтэй. Мөн хуультайгаа уялдсан заавал тавих ёстой зардал бий. Хэрэв АМНАТ нэмэгдээд байвал орлогоос нь 10 хувийг Орон нутгийн хөгжлийн санд өгдөг.
Ирэх жилд 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн хоолны зардлыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэхээр тооцож оруулж ирсэн. Инфляц нэмэгдээд байгаа энэ цаг үед хоолны түүхий эдийн тарифыг нэмэгдүүлэх ёстой.
Хамгийн чухал нь бичил болон жижиг дунд бизнесээ дэмжих зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр байгаа. Мөн ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлуудыг тусгасан.
11:44 2026/09/25
УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 70 гишүүний буюу 55.6 хувин ирцтэйгээр Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл:
|
Д/д |
Эдийн засгийн үндсэн үзүүлэлт |
Төсвийн хүрээний мэдэгдэл |
Төсвийн төсөөлөл |
|
|
2027 он |
2028 он |
2029 он |
||
|
1 |
Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ /хувь/ |
5.8 |
6.0 |
6.3 |
|
2 |
Хэрэглээний үнийн өсөлтийн түвшин |
8.0 |
7.0 |
6.0 |
|
3 |
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ /тэрбум төгрөг/ |
41,280.0 |
40,371.8 |
42,737.5 |
|
ДНБ-д эзлэх хувь |
35.8 |
31.6 |
30.2 |
|
|
4 |
Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ |
43,586.0 |
42,285.8 |
44,154.5 |
|
ДНБ-д эзлэх хувь |
37.8 |
33.1 |
31.2 |
|
|
5 |
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/ |
-2,306.0 |
-1,914.0 |
-1,417.0 |
|
ДНБ-д эзлэх хувь |
-2.0 |
-1.5 |
-1.0 |
|
|
6 |
Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ /тэрбум төгрөг/ |
9,608.0 |
-1,300.2 |
1,868.7 |
|
ДНБ-д эзлэх хувь |
8.3 |
-1.1 |
1.3 |
|
|
7 |
Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/ |
10,333.3 |
10,420.0 |
10,915.3 |
|
ДНБ-д эзлэх хувь |
9.0 |
8.2 |
7.7 |
|
|
8 |
Засгийн газрын өрийн нийт хэмжээ /тэрбум төгрөг/ |
57,650.0 |
63,800.0 |
63,765.0 |
|
ДНБ-д эзлэх хувь |
50.0 |
50.0 |
45.0 |
|
|
9 |
Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс хуваарилах зардлын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ |
2,997.8 |
3,190.0 |
3,400.8 |
|
ДНБ-д эзлэх хувь |
2.6 |
2.5 |
2.4 |
|
ШУУД ҮЗЭХ:
13:47 2026/09/25
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Сангийн яамны зүгээс 2027 оны төсвийн жилд төрийн өмчит компаниудын ногдол ашгаас орж ирэх мөнгийг юунд зарцуулах талаар мэдээлэл өглөө.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадорж: Одоогийн хэлэлцэж байгаа төсвийн хүрээний мэдэгдэл, 2027 оны төсвийн тухай хууль батлагдахгүй байвал дараагийн төсвийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, бусад зардлыг өмнөх оны тэр хэмжээгээр олгоно гэсэн хуулийн заалт гарч ирнэ. Мөн хөрөнгө оруулалтын зардлууд бүгд зогсоно гэсэн хуулийн заалт мөрдөгдөж ажиллана.
Төсвийн хүрээний мэдэгдэл дээр нийт орлогын хэмжээ 6.5 их наяд төгрөгөөр нэмэгдэж байгаа. Үүнээс 3.5 их наяд төгрөг нь төрийн өмчит компаниудын ногдол ашгаас, 3 их наяд төгрөг нь Оюутолгой компанийн ногдол ашгаас орж ирнэ.
Энэ хэмжээний зардлаар ямар урсгал зардал санхүүжүүлэх гэж байна вэ гэхээр, 2.9 их наяд төгрөгийг зөвхөн тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхэд зарцуулна. 2.6 их наяд төгрөг нь төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар тооцсон.
Бусад зардлын хувьд тэтгэвэр гарахад олгодог 36 сарын тэтгэмж, хөдөө орон нутгийн албан хаагчдын таван жил тутмын нэмэгдэлд 523 тэрбум төгрөг хэрэгтэй. Мөн хуультайгаа уялдсан заавал тавих ёстой зардал бий. Хэрэв АМНАТ нэмэгдээд байвал орлогоос нь 10 хувийг Орон нутгийн хөгжлийн санд өгдөг.
Ирэх жилд 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн хоолны зардлыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэхээр тооцож оруулж ирсэн. Инфляц нэмэгдээд байгаа энэ цаг үед хоолны түүхий эдийн тарифыг нэмэгдүүлэх ёстой.
Хамгийн чухал нь бичил болон жижиг дунд бизнесээ дэмжих зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр байгаа. Мөн ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлуудыг тусгасан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
