ГХЯ: Тухайн иргэнтэй холбоотой мэдээлэл Украины талаас ирсэн. Шаардлагатай дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

Б.Бадамгарав, IKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Украины гадаад хэргийн яам, Украины Олзлогдсон Цэргүүдийн Асуудлыг Зохицуулах Төвийн эх сурвалж дээр үндэслэн ажилладаг StopRussianRecruiters.org сайтын өгөгдлийн санд Монгол улсын нэг иргэний мэдээлэл бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн. 

Мөн тухайн иргэний асуудлаар Монгол Улсын Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-наас тодрууллаа.

Ингэхэд ГХЯ-наас "Тухайн иргэнтэй холбоотой мэдээлэл Украины талаас ирсэн. ГХЯ болон Польш Улсад суугаа Элчин Сайдын Яам(ЭСЯ)-наас шаардлагатай дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа" гэх хариу өглөө.

Нэмж дурдахад Польш Улсад суугаа ЭСЯ нь Украиныг хавсран хариуцдаг билээ.