“Эрүүл мэнддээ оруулсан хөрөнгө оруулалт хэзээ ч үнэ цэнээ алддаггүй”
Уураг, пептид, эслэг гэхчлэн аль болох энгийн зүйлсээр бид өөрсдийгөө анагаахад анхаардаг болжээ. Анх Монголд Дэлхийд №1 Уургийн коктейлиэрээ* танигдсан Herbalife брэнд манай улс дахь анхны эрүүл мэнд, хүнсний нэмэлт тэжээлийн тухай ойлголтыг бараг эхлүүлсэн гэхэд хилсдэхгүй болов уу.
Анх 1980 онд байгуулагдаж өдгөө дэлхийн 90 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг, шим тэжээл, фитнес зэрэг төрөл бүрийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнээрээ танигдсан Herbalife компанийн Евроазийн бүс нутгийг хариуцсан Ерөнхий захирал Нина Канделакитай бид ярилцлаа.
Нина Канделаки нь Herbalife компанийн 12 улсын бизнесийн стратеги, борлуулалт, маркетингийг удирддаг бөгөөд 2021 онд тус компанид нэгдсэнээсээ хойш Евроазийн бүс нутагт компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, дижитал шилжилтийг эрчимжүүлэх, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж буй. Тэрээр эрүүл мэндийн салбарт 20 гаруй жилийн турш GlaxoSmithKline, Johnson & Johnson, GE Healthcare зэрэг үндэстэн дамнасан томоохон корпорацуудад удирдах албан тушаал хашиж байсан арвин туршлагатай.
- Та бидэнтэй карьерын замналаасаа хуваалцахгүй юу? (Мэргэжлээ хэрхэн сонгосон, аль их сургууль төгссөн гэх мэт).
- Би уг нь хүний их эмч мэргэжилтэй. Нөхөр бид хоёр хоёулаа тухайн үед эмч байлаа. Миний хувьд гэр бүлээ санхүүгийн хувьд илүү сайн дэмжихийн тулд хэсэг хугацаанд эмийн компанид борлуулалтын төлөөлөгчөөр ажилд орохоор шийдсэн юм. Хамгийн анх 1998 онд үе мөчний эмчилгээгээр дагнасан Италийн жижиг компаниас ажлын гараагаа эхэлж байв. Эмч хүн учраас юу ч зарж борлуулж үзээгүй хүний хувьд борлуулалт, маркетингийн салбар маш сонирхолтой, сурах юм ихтэй байсан.
Тухайн үед ажиллаж байсан компаниуд маань намайг маркетингийн чиглэлийн янз бүрийн сургалтад суулгаж, сургаж байгаа болохоор үүнийгээ дагаад би бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалахаар шийдсэн юм. Ингээд хэдэн жилийн дараа GlaxoSmithKline компанид томоохон харилцагч хариуцсан менежерээр ажиллаж эхэлсэн хэдий ч төд удалгүй борлуулалтаас илүү бүтээгдэхүүний стратегийн түвшний ажил хийхийг хүсэж, маркетингийн чиглэлд ажиллахаар шийдсэн. Ингэж л анх Johnson & Johnson компанитай холбогдож тухайн үед манай бүс нутагт хараахан эхлээгүй байсан бүтээгдэхүүний нэгжид ажиллахаар томилогдсон. Ийнхүү бүх зүйлийг анхнаас нь эхэлж буюу хүмүүсээ сургаж, цоо шинэ технологи нэвтрүүлэх ажлыг хариуцсан нь карьерын мань хувьд маш том сорилт төдийгүй, маш их урам зориг өгсөн ажил байлаа.
Үүний дараа буюу 2008 онд миний карьерын дараагийн том алхам эхэлж, "GE Healthcare" компанид бүтээгдэхүүний менежерээр ажилд орсон. Тэндээсээ өсөн дэвжсээр 10 орчим улсыг хамарсан Евроазийн зах зээл хариуцсан Ерөнхий менежер хүртлээ ажилласан байдаг. Ингээд арвин туршлага хуримтлуулсныхаа дараа таван жилийн өмнөөс Идэвхтэй амьдралын хэв маягт зориулсан шим тэжээлийн #1 Дэлхийн брэнд** Herbalife компанидаа нэгдсэн дээ.
- Эрүүл мэндийн салбараас одоогийн салбарт шилжих шийдвэрт юу нөлөөлсөн бэ?
- 2021 онд би эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн салбарт маш удаан ажилласан болохоор арай өөр салбарт ажиллах хүсэл төрж байв. Тухайн үед намайг ажилд зуучилж байсан хүний нөөц маань надад олон оронд үйл ажиллагаа явуулдаг Америкийн нэг компанийн талаар цухас дурдсан мөртөө брэндийнх нь нэрийг нь ерөөсөө хэлээгүй юм. Яриан дундаа бүр дараа нь Herbalife гэдгийг нь хэлэхэд өмнө нь ерөөсөө сонсож байгаагүй учраас ийм шинэ брэндийг хөгжүүлэхэд гар бие оролцох нь өөрөө маш том боломж юм шиг санагдсан. Ингээд нийт 10 шатны ярилцлагад тэнцсэний дараа Herbalife-т орж байв.
- Та одоо Herbalife-ийн аль хэсгийг хариуцаж ажилладаг вэ? Herbalife-д ажиллах ямар вэ?
- Би одоо 12 улсыг хамарсан Евроазийн зах зээл хариуцсан Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Манайх Америк компани учраас АНУ-ын Лос-Анжелес хотод байрладаг компанийн ерөнхийлөгчид ажлуудаа шууд тайлагнадаг гэсэн үг.
Өдөр бүр төслийн багуудтайгаа уулзалт хийдэг. Энэ үеэр ихэвчлэн өмнө нь хэзээ ч хийж байгаагүй шинэлэг санаа, бүтээгдэхүүн, судалгаа зэргээ хэлэлцдэг. Харин үдээс хойшдоо өөрийн шууд удирдлага доорх хүмүүстэйгээ ганцаарчилсан уулзалт хийнэ. Харин орой нь АНУ сэрдэг болохоор АНУ дахь менежмент, менежер болон хамт олонтойгоо онлайн уулзалтуудад ордог. Тэгэхээр Herbalife-д ажиллах маш сонирхолтой бас завгүй байдаг.
- Таны өмнөх ажлын туршлага Herbalife-т ажиллаж эхлэхэд ямар давуу талуудыг олгосон бэ?
- Би өөрийгөө асуудлыг шийдвэрлэхэд бэлтгэгдсэн хүн гэж хэлэх дуртай. Учир нь би GE Healthcare-д ажиллаж байх хугацаандаа хэд хэдэн өсөлт, уналт, томоохон бүтцийн өөрчлөлт, мөн компанид хүндээр туссан эдийн засгийн хямралуудыг туулж үзсэн. Мөн Herbalife-д орсны дараа жил нь 2022 онд геополитикийн асуудал гарч би ч Орос, Украин, Израил зэрэг бүс нутгийг хариуцаж таарсан. Ингээд дахиад л асуудлыг шийдэх, борлуулалтыг тогтвортой барих гэх мэт асуудлууд тулгарсан ч менежер хүний хувьд ажилтнуудынхаа ажлын зохион байгуулалтыг зөв хийчихвэл бусад нь аяндаа болдог гэдгийг ойлгодог байсан юм. Тиймээс багийнхныхаа хэнтэй, хэрхэн, хэзээ уулзах, ажилд нь хэрхэн хяналт тавих зэргээ бүх хүнд маш тодорхой болгож өгч чаддаг.
- Та 12 өөр зах зээлийг удирдахдаа олон янзын өөр соёлтой хүмүүстэй нэг баг болж хэрхэн ойлголцож, хамтран ажилладаг вэ?
- Би одоог хүртэл Монгол дахь ажилтнууд болон Бие даасан гишүүдийнхээ хэлж байгаа зүйлийг яаж зөв ойлгож, хамтрах тал дээр суралцсаар байгаа. Би өөрөө монголоор ярьдаггүй, манай багийнхан оросоор ярьдаггүй. Тиймээс аливаад тэвчээртэй хандаж, суралцаж, ажиглаж, асуулт асууж, яг юу гэж хэлэх гэснийг нь тодруулах нь зүйтэй гэж боддог.
- Эрүүл мэнд, веллнессийн салбарт ирэх таван жилд ямар шинэ өөрчлөлт, чиг хандлага гарна гэж та бодож байна вэ?
- Ер нь эрүүл мэнд, веллнесс өөрөө тренд болоод байгаа шүү дээ. Харин сүүлийн үед дэлхий нийтээрээ уураг болон булчингийн масст маш өндөр ач холбогдол өгдөг болсон. Харин энэ бол Herbalife-ын хувьд 1980 оноос хойших үндсэн бизнес маань байсаар ирсэн. Учир нь бид анх гарч ирж байхдаа л уургийн коктейль зах зээлд нийлүүлж байсан нь одоо ч хүний биед маш чухал зүйл байсан хэвээрээ байна.
Өөр нэг тренд гэвэл хувь хүнд чиглэсэн буюу “personalized” бүтээгдэхүүн үйлчилгээ хүчийг авна. Хүмүүс хоол тэжээлээ өөрсдийнхөө онцлогт тусгайлан тохируулахыг бодож байна. Юунаас харшилдаг, яахаар илүү ядардаг, юу идэхээр илүү эрч хүчтэй байна гээд биеэ ойлгохын тулд цусны шинжилгээнээс авхуулаад маш их шинжилгээ ч хийлгэдэг болжээ.
Тиймээс бид саяхан АНУ-ын Pro2col, Европын Bioniq зэрэг компаниудтай хамтран хувь хүнд тохируулсан найрлага бүхий бэлдмэлүүдийг гаргахаар ажиллаж байгаа.
- Эрүүл мэнд, бизнесийн салбарт ажилласан 20 жилээ эргээд харахад, таны гаргаж байсан хамгийн хэцүү шийдвэр юу байсан бэ?
- Хамгийн хэцүү шийдвэрүүд үргэлж хүмүүстэй холбоотой байдаг. Орчны өөрчлөлт эсвэл эдийн засгийн хямралаас шалтгаалан заримдаа зарим бүс нутагт бүтцийн өөрчлөлт хийх шаардлага гардаг. Энэ л хамгийн хүнд сорилт доо.
- Уламжлалт эмнэлгийн компанийг удирдах, 90 улс оронд салбартай дэлхийн брэндийг удирдахын гол ялгаа юу вэ?
- Цэвэр корпорацын засаглалын үүднээс харвал Америкийн компаниудын удирдлага төстэй байдаг. Харин Herbalife-ын хувьд нэг онцлог нь манай Бие даасан гишүүдийн шийдвэр гаргах эрх мэдэл. Бие даасан гишүүдийн шийдвэр бизнест маш чухал байр суурь эзэлдэг бөгөөд аливаа стратегийн шийдвэрт биечлэн оролцдог. Харин томоохон корпорацын соёлтой компани бол борлуулалтын багаа ингэж шууд удирддаггүй шүү дээ.
- Таны хүмүүсийг удирдах арга барилыг бүрэн өөрчилсөн үе ?
- Herbalife-д орсон нь намайг маш их өөрчилсөн гэж би боддог. Учир нь би карьераа ихэвчлэн General Electric-д 13 жил ажиллахдаа бий болгосон ба дунд шатны менежерээс эхлээд дээд шатны менежер болтлоо дэвшин ажилласан. Ингэхдээ би ажилчдаа өөрөө сонгон шалгаруулж, ингэхдээ дандаа өөртэйгөө адилхан арга барил, зан чанартай хүмүүс авчихдаг байсан. Ийм арга барил нь буруу гэж хэлэхгүй ч нэг талаараа хайрцагладаг.
Гэтэл намайг Herbalife-д анх ирэхэд менежментийн баг аль хэдийн бүрдчихсэн байсан. Дээрээс нь тухайн үед компанийн хувьд хэцүүхэн үе байсан тул шинэ хүмүүс авчрах, өөрчлөх ч цаг байсангүй. Тиймээс маш олон янзын хүмүүстэй ажиллахдаа маш олон шинэлэг санаа, сонирхолтой үзэл бодол, арга барил олж авсан.
- Олон улсын томоохон компаниудад ажиллахыг зорьж буй залууст та ямар зөвлөгөө өгөх вэ?
- Хэрэв та энэ салбарт ажиллахыг хүсэж байгаа бол хамгийн түрүүнд эрүүл мэнддээ хөрөнгө оруул, гэхдээ интернэтээс уншсан болгоноо шууд туршиж үзэх гэж бүү оролд. Мэргэжилтнүүдэд итгэж, мэргэжлийн дасгалжуулагч нартай ажиллаж сураарай.
Харин шинэхэн мэргэжилтнүүдэд гэвэл хүн бүрд өөрийн гэсэн нөөц боломж бий гэдгийг санаарай гэж хэлмээр байна. Тиймээс “бусад хүмүүс намайг ойлгохгүй байна” гэж бусдыг буруутгахын оронд "чи өөрөө сайн тайлбарлаж өгсөн үү, зөв зорилго тавьсан уу, ажил хэрхэн урагшилж байгаа талаар санал хүсэлт авсан уу" гэж өөр рүүгээ юун түрүүнд өнгийж харж сураарай.
Эх сурвалж: Euromonitor, “Хэрэглэгчийн эрүүл мэнд” 2026 оны хэвлэл (CH2026ed). Уургийн коктейлийн ангилалд спортын уургийн нунтаг, спортын уургийн бэлэн уудаг бүтээгдэхүүн (RTD), хоол орлуулагч, шим тэжээлийн нэмэлт ундаа болон уургийн нэмэлт бүтээгдэхүүнүүд орно. Дэлхийн брэнд эзэмшигчийн (GBO) жижиглэнгийн борлуулалтын үнээр (RSP) тооцсон 2025 оны дэлхийн зах зээлийн хувь.
**Эх сурвалж: Euromonitor, “Хэрэглэгчийн эрүүл мэнд” 2026 оны хэвлэл (CH2026ed). Идэвхтэй амьдралын хэв маягт зориулсан шим тэжээлийн ангилал нь жин хяналт ба сайн сайхан байдал, спортын шим тэжээл, аминдэм болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний тодорхойлолтуудад үндэслэнэ. Дэлхийн брэнд эзэмшигчийн (GBO) жижиглэнгийн борлуулалтын үнээр (RSP) тооцсон 2025 оны дэлхийн зах зээлийн хувь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
