Трамп, Ши Жиньпин нарын хүндэтгэлийн зоогийн ширээнд Америкийн технологийн салбарын бизнесмэнүүд зэрэгцэн суужээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
38 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БНХАУ-ын дарга Ши Жиньпинд зориулан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп төрийн хүндэтгэлийн зоогийг Пүрэв гарагийн орой Цагаан ордны ёслолын танхимд зохион байгуулсан.

Уг арга хэмжээнд хоёр улсын ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарыг оролцуулаад нийт 134 хүндэт зочин оролцсоныг Цагаан ордноос мэдээлсэн билээ.

Тэдгээрийн дийлэнх хэсгийг Америкийн тэрбумтнууд, бизнесийн салбарын манлайлагчид бүрдүүлж байсан юм.

Тэгвэл Трамп, Ши Жиньпин нарын заларсан гол ширээнд хэн хэн уригдаж суусныг Ройтерс агентлагийн гэрэл зураг харуулжээ.

Уг зургаас харвал Дональд Трамп, Меланиа Трамп, Ши Жиньпин, Пэн Лиюань нартай цуг Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан, түүний гэргий Лори Хуан, Apple компанийн гүйцэтгэх захирал асан Тим Күүк, AMD компанийн гүйцэтгэх захирал Лиза Сю, түүний нөхөр Даниэл Лин, Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск нар зэрэгцэн суусан байна.

зураг
 

 

Эх сурвалж: Reuters