ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2026/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

21 дүгээр хорооллоос Геологийн төв лаборатори хүртэлх авто замын баруун урсгалыг өнөөдөр хааж, засварлахаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол "Мираж" үйлчилгээний төвөөс Геологийн төв лаборатори хүртэлх авто замын баруун урсгалын хөдөлгөөнийг өнөөдөр өглөө хаахаар болжээ.

Зам хаасан хугацаанд цэвэрлэгээ болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж, орой 23:00 цагт хөдөлгөөнийг нээх юм байна.

Тус чиглэлийн замын зүүн урсгалын асфальт бетон хучилтын ажлыг энэ сарын 23-нд гүйцэтгэсэн бол өнөөдөр баруун урсгалынхыг засах аж.

Засварын ажлыг өчигдөр гүйцэтгэнэ гэж мэдээлж байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан хойшлуулжээ.