ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавируст халдварын тохиолдол 26-аар нэмэгдэж, Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 738 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.11.27/

Өчигдөр улсын хэмжээнд нийт 18,031хүнд PCR шинжилгээ хийжээ. Ингэхэд 26 хүнээс коронавирус илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 738 болсон тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Өнөөдөр мөн өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Нийт батлагдсан тохиолдлоос одоогоор 347 хүн эдгэрээд байна.

Харин ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тусгай дугаарын гурван утсанд нийт 8,497 хүн холбогдож зөвлөмж, зөвлөгөө авсан байна.

Эмнэлэг, үйлчилгээний газар маш их эрсдэлтэй газар учраас иргэд эмнэлгийн тусламж хэрэгтэй болсон үедээ 119, 1800-0119 утсаар зөвлөгөө авч зохицуулах шаардлагатай" хэмээн хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.