Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тоо өнөөдөр 712 боллоо.
Үүнээс 378 тохиолдол нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 275 нь дотоодын халдвар байгаа юм.
Тэгвэл үлдсэн 59 тохиолдол алинд нь хамаарах нь иргэдэд ойлгомжгүй байсан тул бид ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа.
Тэрбээр энэ тухай "Монгол Улсад бүртгэгдсэн халдварын тохиолдлыг дөрөв багцалж авч үзэж байгаа бөгөөд тусгаарлалтад байгаа гэх коронавируст халдварын 59 тохиолдлын 49 нь "Энхсаран" сувиллынх, 10 нь ХӨСҮТ-ийн эмч, сувилагч юм.
ХӨСҮТ болон "Энхсаран" сувиллын дээрх батлагдсан тохиолдлууд тусгаарлагдсан, цааш халдвар тархахгүй гэж үзэж буй учраас дотоодын болон зөөвөрлөгдсөн халдварын тооноос тусад нь авч үзэж байгаа" хэмээн тайлбарлав.
Түүнээс гадна ХӨСҮТ-ийн эмчилгээний багаас халдвар авсан 10 хүн эхнээсээ эдгэрээд, ажиглалтын хугацаандаа явж байгаа юм байна. Энэ голомтод арваннэгдүгээр сарын 16, 17-ноос хойш нэмж халдвар бүртгэгдээгүй гэдгийг тэрбээр онцоллоо. "Энхсаран" сувиллын голомтод мөн арваннэгдүгээр сарын 16-наас хойш халдвар бүртгэгдээгүй байна. Тус голомтод эхний халдвар нь арваннэгдүгээр сарын 4, 5-нд бүртгэгдсэн юм.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсад бүртгэгдсэн халдварын тохиолдлуудыг зөөвөрлөгдсөн, дотоодын, ХӨСҮТ-ийн эмч сувилагч, Энхсаран сувилал гэж дөрөв ангилж үзэж байна.
Тэгвэл өнөөдрийн байдлаар,
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!