Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Олон Улсын Арбитр нь сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт 248 хэрэг маргаан шийдвэрлэжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад Арбитрын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын хурал Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын /МҮХАҮТ/ их танхимд болж байна.

Уг арга хэмжээг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитраас зохион байгуулж байгаа бөгөөд арбитрчдын чуулган, бизнесийн эрх зүй, арбитрын онол практикийн шинэ номуудын нээлт болох юм. 

Арбитр нь бизнесийн гэрээнээс үүдэлтэй хэрэг маргааныг шүүхэд очилгүйгээр, нэг шаттай хэлэлцэж, дэлхийн 160 гаруй оронд хүчин төгөлдөр шийдвэр гаргадаг байгууллага юм.

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр нь сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт 248 хэрэг маргаан шийдвэрлэжээ. Цаашид арбитраар үйлчлүүлэх бүх үйл ажиллагааг цахимжуулах, арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийг шинэчлэх, арбитрын хараат бус байдлын журмыг боловсронгуй болгохоор ажиллаж байна.

Монгол Улсад Арбитрын байгууллага 1930 онд шүүхийн ачааллыг бууруулах зорилгоор үүсгэн байгуулагдсан. Өдгөө 90 дэх жилтэйгээ золгож буй нь энэ юм. 

 

Эх сурвалж: МҮХАҮТ