Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Гар утас хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 9 сарын 7
Сурталчилгаа

Хүүхдээ гар утаснаас хол байлга, утас нүдний хараанд муу гэхчилэнгээр хүүхдийн гар утасны хэрэглээг буруутгасан хандлага сүүлийн үед улам нэмэгдэх болсон. Үнэн л дээ. Гэхдээ бид энэ удаа таны хүүхэд гар утастай, өөрийн гэсэн дугаартай байснаараа ямар ямар давуу талтайг энд бичих гэж байна. Мэдээж хэрэг ухаалаг гар утасны замбараагүй хэрэглээг бид санал болгоогүй гэдгийг дурьдах нь зөв байх.

1. Таны хүүхдийн аюулгүй байдалд гар утас чухал үүрэгтэй

 

Үүнтэй санал нийлэх эцэг эхчүүд олон. Хичээл нь эрт тарах, дугуйлан нь орохгүй байх, эсвэл олон нийтийн газраар явж байхдаа төөрөх тохиолдолд таны хүүхэд гар утастай бол тань руу шууд залгаад ярих боломжтой. Харин гар утасгүй тохиолдолд таньтай холбогдох гэж цаг алдана, эсвэл өөр танихгүй хэн нэгнээс тусламж гуйх хэрэгтэй болно. Гэвч танихгүй хүнээс тусламж гуйх нь хүүхдийг тань ялгаагүй л эрсдэлд оруулж болох юм.

2. Ганцааранг нь үлдээхэд санаа зовох хэрэггүй болно

 

Таныг ажилтай үед, хичээлийн бус цагаар хүүхэд тань гэртээ ганцаараа үлдэх тохиолдол гардаг биздээ. Хүүхдээ үлдээчихээд гал гаргачих болов уу, цонхоор шагайгаагүй байгаа гээд л санаа зовдог эцэг эхчүүд маш олон. Тэгвэл хүүхэд тань гар утастай байснаараа та хүссэн үедээ залгаж санаа зовохгүй ажлаа хийх боломжтой болох юм.

3. Товчлууртай гар утас буруу хэрэглээнд донтуулахгүй

 

Сургуулийн орчинд ухаалаг гар утас хэрэглэхийг хориглодог. Тэгвэл бид ч гэсэн таны хүүхдэд олон төрлийн функцгүй, урт хугацаагаар дэлгэц ширтэх шаардлагагүй, энгийн хэрэглээтэй товчлууртай гар утсыг зөвлөж байна. Хүүхэдтэйгээ харилцаа холбоотой байж хаана, хэнтэй, юу хийж байгааг мэдэх нь л илүү чухал учраас заавал ухаалаг утас авч өгөх хэрэггүй болов уу.

4. Аав ээж, гэр бүлийнхэнтэйгээ ҮНЭГҮЙ ярина

 

Таны хүүхэд Юнителийн дугаартай бол гэр бүлээрээ Collective группт бүртгүүлээрэй. Ингэснээрээ гэр бүлийн 5 хүртэлх гишүүд хоорондоо хязгааргүй үнэгүй ярих боломжтой болно. Харин хүүхэддээ хараахан дугаар авч амжаагүй бол Юнителийн 14 хүртэлх насны хүүхдүүдэд зориулсан урьдчилсан төлбөрт дугаар сонгохыг зөвлөж байна. Учир нь таны хүүхэд 6 сарын турш сар бүр 1GB дата эсвэл сүлжээндээ 100 минут ярих эрхийн аль нэгийг сонгон авах боломжтой юм байна. Гэр бүлийнхэнтэйгээ хүссэнээрээ үнэгүй ярьж, дээр нь сар бүр урамшуулалтай учир таны хүүхдэд Юнителийн дугаар гарцаагүй хэрэгтэй.

5. Харилцаа, зан чанарын хувьд олон давуу талыг бий болгоно

 

Товчлууртай, хямдхан, олон төрлийн аппликейшнгүй утас байсан ч хүүхдийн тань хувьд гар утас нь хамгийн чухал өмч нь байдаг. Өөрийн гэсэн зүйлдээ эзэн байх, эд зүйлээ хайрлаж гамтай хэрэглэх, хүнтэй утсаар ярихдаа зөв харилцаж сурах гээд зан чанарын хувьд олон талын давуу талыг гар утас бий болгодог.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.