Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

АШУҮИС-ийн захирал Ж.Цолмонгийн оронд Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар томилогдсон байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон ажлаа өгсөн байна. Тус сургуулийн захирлаар Н.Хүрэлбаатарыг томилжээ.

Н.Хүрэлбаатар нь Эрүүл мэндийн сайд, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Тэрбээр 2020 оны наймдугаар сарын 21-нээс үүрэгт ажилдаа оржээ.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль 78 жилийн хугацаанд хүний их эмч, хүүхдийн их эмч, уламжлалт анагаахын их эмч, шүдний их эмч, нүүр амны эрүүл ахуйч нийгмийн эрүүл мэнд судлаач, эм зүйч, био-анагаах судлаач, спортын анагаахын эмч, эрүүл мэндийн эдийн засагч, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн мэдээлэл зүйч, сувилагч, бага эмч, эх баригч бага эмч, эм найруулагч, лаборант, рентген техникч, шүдний техникч, эмнэлгийн тоног төхөөрөмж ашиглалт угсралтын техникч, уламжлалт анагаахын бага эмч, уламжлалт анагаахын сувилагч, туслах сувилагч, шүдний эмчийн туслах зэрэг эмч, судлаач, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэж байгаа билээ.