Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн өсөлтөд Хятад улс гол үүрэг гүйцэтгэнэ гэж BHP тооцоолжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн томоохон уул уурхайн компани BHP өчигдөр жилийн санхүүгийн тайлангаа танилцуулахдаа ойрын жилүүдийн төлөв байдлыг хэрхэн харж байгаагаа мэдээлжээ.

Тус компанийн дүгнэлтээр энэ онд эдийн засаг нь өсөлттэй гарах дэлхийн томоохон улс зөвхөн Хятад байх гэнэ. Харин дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг 2021 оноос эхлэн хямралаас алгуур гарч эхлэх ч 2023 оноос наана цар тахлын өмнөх үеийн түвшиндээ хүрэхгүй гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл ойрын хэдэн жилийн хугацаанд Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийг ганцаараа “чирэх” шинжтэй байгааг BHP тайландаа өгүүлсэн байна.

Харин Зүүн Азийн бүс нутгаас гадна оршдог хөгжиж байгаа орнуудын цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт илүү удаан үргэлжлэхээр байгааг дурджээ.

Коронавирусийн цар тахлын нөлөөгөөр BHP компанийн сүүлийн нэг жилийн орлого нь төлөвлөгөөндөө хүрэхэд багахан хэмжээгээр дутсан байна. Үүнд газрын тос, нүүрсний салбарын орлогын бууралт, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн нэг удаагийн арга хэмжээний зардал нөлөөлжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

Зураг
14 | 18 | 19 цаг