Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттер сүлжээнд Чингис хааныг жигших хөдөлгөөн эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

2020 онд дэлхий дахинд гарсан нэг шинэ үзэгдэл бол интернэт орчинд бий болсон “Cancel culture” юм.

Алдартнуудыг гаргасан алдааных нь төлөө сошиал сүлжээнд шившиглэх, жигших үйл ажиллагааг ингэж нэрлэдэг.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд энэ хөдөлгөөний нэг хохирогч нь өнөөдрийн Монгол Улсын суурийг тавигч Чингис хаан болоод байна.

Өнгөрсөн Баасан гарагаас эхлэн Чингис хаан твиттер сүлжээний хамгийн эрэлттэй сэдвүүдийн нэг болсон юм.

@Priya_27_ хаягтай твиттер хэрэглэгч анх их хааны үйлдсэн гэм нүглийн тухай бичиж, түүнийг алдаршуулахгүй байхыг хүмүүст уриалжээ.

“Чингис хаан бол Исламын байлдан дагуулагчдын Энэтхэгт хийсэн зүйлээс илүү муу зүйлийг Төв Азид хийсэн хүн. Тэр тухайн үеийн дэлхийн хүн амын 11 хувийг хядсан юм. Гэсэн хэдий ч зарим хүмүүс түүнийг алдартай байлдан дагуулагч, баатар хэмээн алдаршуулдаг. Энэ бол тухайн хүний хувийн үзэл бодол боловч бодит байдал дээр Чингис хаан нь зэрлэг түрэмгийлэгч байсан юм” гэж тэр бичсэн байна.

Үүнийхээ дараа тэр дахин хэд хэдэн бичлэг хийж, твиттер сүлжээнд өргөн мэтгэлцээн эхлүүлжээ.

Түүний бичсэнийг 4 мянган орчим хүн дахин жиргэж, 7 мянга орчим хүн “лайк” дараад байв. Харин маргааныг эхлүүлсэн хэрэглэгч Бямба гарагт @Priya_27_ хаягаа устгажээ.

Эх сурвалж: hitc.com