Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвхөн Их Британи, Танзани, БНТУ-ын иргэд эсвэл тухайн улсад оршин суух зөвшөөрөлтэй хүн ОХУ-руу нэвтрэх эрхтэй

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОХУ-ын Засгийн газар 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолоор 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс хойш гадаадын иргэдийн ОХУ-д нэвтрэх эрхийг түр хугацаагаар хязгаарласан.

Мөн гуравдугаар сарын 27-ны өдрийн 763 дугаар тогтоолоор 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн автомашин, төмөр зам, явган болон бусад боомтын дамжин өнгөрөх хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан билээ. 

Харни ОХУ-ын Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 24-ний өдрийн 1915 дугаар тогтоолоор ОХУ-д агаарын хилийн боомтоор Их Британи, Танзани болон Бүгд Найрамдах Турк Улс зэрэг гурван улсын иргэд болон эдгээр улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй гуравдагч улсын иргэдийг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байна.

Энэхүү шийдвэр нь зөвхөн нэр дурдсан гурван улсын иргэд болон тухайн улсад байнга оршин суух албан ёсны зөвшөөрөлтэй иргэд тухайн улсаас ОХУ руу шууд нисэж, агаарын боомтоор нэвтрэхэд  хамааралтай зохицуулалт юм.

Дээрх шийдвэр гарсантай холбоотойгоор иргэдийн дунд ИБУИНХУ, Танзани, БНТУ зэрэг улсаар дамжин ОХУ руу зорчих боломжтой гэсэн ташаа мэдээлэл гарч, иргэдийг төөрөгдүүлж байгаа тул зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: ГХЯ