ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

36,832 нийтийн албан тушаалтны ХОМ-ийг нийтэд ил болголоо

ikon.mn
2020 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2.14.3  дахь хэсэгт заасны дагуу нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг нь тус газрын цахим мэдээллийн сүлжээнд тавигдаж, иргэдийн мэдээлэл авах боломжийг хангах хуулийн зохицуулалттай.

Дээрх хуульд заасан үндэслэлийн дагуу 2020 онд цахим системд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн төрийн болон нутгийн захиргааны нийт 105 байгууллагын 36,832 мэдүүлэг гаргагчдын 2019 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд нээлттэй байршуулжээ.

Харин Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу нууцлалын зэрэгт хамаарах Батлан хамгаалах яам, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб зэрэг байгууллагын мэдүүлэг гаргагчдын мэдээлэл байршаагүй аж.

Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуй хэлбэрээр нээлттэй, ил тод байршуулснаар иргэд мэдээлэлтэй танилцах, хяналт тавих нөхцөл байдал сайжирч төрийн албан хаагчдын шударга байдлын түвшинд эерэг хандлага үүсэх,  авлига, ашиг сонирхлын зөрчлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагааны явц дахь иргэд, олон нийтийн оролцоо сайжрах юм.

Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд нийтийн албан тушаалтнуудын сүүлийн 3 жилийн хөрөнгө, орлогын мэдүүлэг байршсан бөгөөд хөрөнгө, орлого нь хууль бусаар нэмэгдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзвэл Авлигатай тэмцэх газарт мэдээлэл өгч, тухайн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулах нь нээлттэй болно.

 

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
X men [45.128.133.242] 2020/6/30
Барилга, Хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Орсоо овогтой Лхагвацэдэнгийн хөрөнгө орлогын мэдүүлэг шал худлаа байна шүү. Тэрээр сүүлийн 4 жилийн хугацаанд мэргэжлийн бус хүн байж яамны бодлогыг шалбаагтай хутгасан. Тэрээр 2018 оны сүүлийн үеийн Lexus RX маркийн автомашин, тансаг зэрэглэлийг амины орон сууц зэргээ хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт тусгаагүй байна. Иймэрхүү нэг нь шалгасан болж нөгөө нь мэдүүлсэн болдог жүжиг тоглож ард түмнийг доромжлохоо болих хэрэгтэй. Энэ хүн өнгөрсөн 4 жилийн хугацаанд хэрхэн хагартлаа баяжиж томорсон бэ гэдгийг Яамных нь газрын дарга, мэргэжилтнүүд бүгд нүдэн дээрээ харж байгаа.
1 | 0 Хариулах
зочин [202.126.89.63] 2020/6/30
багцалж болдоггүй программ уу,
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.245] 2020/6/30
Байр эзлүүлдэг бол. Эсвэл эрэн сурвалжлах сэтгүүл зүй байвал ХОМ-р нь байр эзлүүлээд олонд ил болго.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.16.198] 2020/6/30
TOP 500 албан тушаалтны орлого зарлагийг нь сайн хянаачээ бүүр хавтгайруулаад тэдэн арван мянга ч байх шиг яг сайн онилоод явбал Монголд хэн нь авлигчин гэдэг нь тодорхойшдээ наад ажил чинь бол цагийн гарз
0 | 0 Хариулах