Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Төмрийн хүдрийн үнэ 102 ам.доллар болж өсжээ

Г.Од
2020 оны 6 сарын 3
www.mongolianminingjournal.com
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ долоо хоногийн Даваа гарагт (2020.06.02) Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн фьючерс тонн тутамдаа 108.92 ам.долларт хүрч өсжээ. Энэ нь тус бирж 2013 оноос эхлэн төмрийн хүдэр арилжаалах болсноос хойших дээд амжилт болж байна.

Өнгөрсөн гуравдугаар сараас Хятадын гангийн нөөц буурч тус улсын гангийн үйлдвэрлэл нэмэгдсэнээр түүхий эдийн эрэлт өсөж, үүнийгээ дагаад үнэ нь ч дээшлэхэд нөлөөлжээ. Өнөөдрийн байдлаар Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн 62%-ийн агуулгатай баяжмал нэг тонн нь 102.5 ам.доллараар борлуулагдаж байна.

COVID-19 цар тахлын дэгдэлтээс хойш Хятадын эдийн засаг аажмаар сэргэж эхэлсэн бөгөөд үйлдвэрлэл ч эрчимжиж байна. Гэсэн хэдий ч дэлхийн төмрийн хүдрийн хоёр дахь экспортлогч Бразилд коронавирусээс сэргийлэх хөл хорио нь тус улсын нийлүүлэлт эрс буурахад хүргээд байна.

Зураг