Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн сурталчилгааны үеэр мөрдөх "Түр журам" боловсруулжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй үед анх удаа УИХ-ын сонгууль болох гэж байна.

Үүнтэй холбогдуулан СЕХ-той хамтран ажиллах УОК-оос ажлын хэсэг томилж "Түр журам"-ын төсөл боловсруулаад байгааг өнөөдрийн УОК-ын өргөтгөсөн хуралдаанд танилцуулжээ.

УИХ-ын 2020 оны сонгууль  сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд нэр дэвшигчид, сонгуулийн штабын ажилчид болон ард иргэд нийтээр дагаж мөрдөх тус түр журмыг 8 зүйл 50 заалттайгаар боловсруулаад байгаа аж. Уг журамд нэр дэвшигчид иргэдтэй уулзалт зохион байгуулахдаа мөрдөх халдвар хамгааллын дэглэм,  хугацаа зэрэг зүйлсийг тусгаж өгсөн байна. Комиссын гишүүд журмын төсөлтэй танилцаад зарим өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй гэж үзлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.