2020/06/01
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
13:00
S30
16°
14:00
S30
17°
15:00
S30
18°
16:00
S30
19°
17:00
S26
19°
18:00
S26
19°
19:00
S26
18°
20:00
S26
17°
21:00
S26
15°
22:00
S26
13°
23:00
S26
12°
00:00
S26
11°

Англи хэлтэй залуу мэргэжилтэн бэлдэх “BOOSTERZ” төсөл нь суралцагчдын сэтгэл зүйг хүртэл тооцоолж бүтээгдсэн цогц хөтөлбөр юм

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 20
Сурталчилгаа

Дийлэнх залуучууд англи хэлний тодорхой мэдлэгтэй боловч амьдрал дээр хэрэглэж чаддаг нь цөөн юм. “Хэрэглэж” чаддаг Англи хэлтэй болгох зорилго бүхий Брайтон сургалтын төв нь хэл сурахад шаардлагатай олон талын хүчин зүйлсийг нэгтгэсэн платформоо нээжээ. Үр дүнд тэмүүлсэн “Boosterz” хөтөлбөр нь суралцагчдын сэтгэл зүйг багтаан тооцсон нь шинэлэг аж. Энэхүү хөтөлбөрийн хоёрдугаар ээлжийн элсэлтээр хоёр түвшинд тус бүр ердөө 25 хүн бүртгэхээр зарласан байна. Иймээс Брайтон сургалтын төвийн захирал А.Ариунтуяатай хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр ярилцлаа. 

 

Брайтон сургалтын төв нь өөрсдийн аргачлалаар хичээл ордог гэж сонссон. Энэхүү аргачлалын онцлог, сургалтын хөтөлбөрөө боловсруулсан шалтгаан юу вэ? 

Брайтон сургалтын төв нь англи хэлний зөвхөн ярианы чадвар дээр төвлөрөн гурав дах жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд бид өөрсдийн арга барил, техникийг боловсруулж, тасралтгүй сайжруулан ирсний үр дүнд англи хэлээр богино хугацаанд системтэй ярьж, бичиж чаддаг болгох сургалтын хөтөлбөрийг амжилттай бүтээсэн юм. Англи хэлийг арваад жил сурч байгаа боловч ярьж, хэрэглэж чаддахгүй байна гэх асуудал нийтлэг.  Энэ нь дийлэнхдээ академик талыг хэт барьсан сургалтын арга барилаас болдог. Ер нь бүх дүрмийг үзчихээд дараа нь ярьж сурах ёстой гэсэн дүрэм байхгүй. Жишээ дурьдхад, манай төвийн боловсруулсан “DNA3” өгүүлбэрийн бүтцийн хялбаршуулсан аргачлалыг үзсэн анхан-дунд түвшинтэй суралцагчид 21 хоногт англи хэлээр ямар ч хүнд өгүүлбэрийг бичиж байна. Брайтон төвийн нэгдүгээр шатлалд тус хичээлийг үздэг бөгөөд өгүүлбэрийн зүй тогтлыг анхнаасаа ойлгосон суралцагч цаашаа англи хэлээр ярьж сурахад хялбар болдог. 

Брайтон сургалтын төв өмнө нь танхимаар хичээллэдэг байсан. Онлайн суурьтай “Boosterz” хөтөлбөрийг яагаад эхлүүлэхээр болов?  

Бидний гол зорилго бол баттай ҮР ДҮН гардаг сургалтын системийг бий болгох юм. Гэхдээ, сайн хөтөлбөр, багшийн өндөр ур чадвар дангаараа үр дүн гаргаж чадахгүй. Учир нь хэл сурна гэдэг нь ойлгоод болчихдог зүйл биш. Тархиндаа хүлээж авсан мэдлэгийг, хэрэглээ болгох үйл явц хамгийн том сорил байдаг. Ингэж хэрэглээ болгохын тулд тасралтгүй бөгөөд зөв системтэйгээр дадлага хийх шаардлагатай. Гэтэл бодит байтал дээр суралцагчид энэ явцыг тогтвортой хадгалж явахдаа тааруу байдаг ба үүнд нөлөөлж буй гол зүйл нь хэл сурах сэтгэл зүйн бэлтгэл байдаг.

Түүнчлэн ихэнх танхимын сургалтууд багш хуваарийн дагуу хичээлээ заагаад өнгөрдөг. Тухайн суралцагч хэр ойлгосон, сурсан зүйлээ ашиглаж чадаж байна уу, танхимаас гадуур хэр их цаг зарцуулав гэдгийг төдийлөн хайхардаггүй шүү дээ. Харин “Boosterz” хөтөлбөр нь хэл сурах үйл явцыг суралцагчийн талаас тооцоолж, сэтгэл зүй болон мэдрэмжтэй холбоотой олон хүчин зүйлийг нэмж өгсөн анхны хөтөлбөр юм. Жишээлбэл үндсэн сургалтаас гадна мэдрэмж хөгжүүлэх багц төлөвлөгөө, хэл сурах сэтгэл зүйн бэлтгэл, үр дүнг хянах систем, сурагч бүрийг бүрэн ойлголттой болгох дэмжих систем зэргийг багтсан болно. Үндсэндээ манай хөтөлбөрт хамрагдаж буй суралцагчид бидний бэлтгэсэн програмын дагуу явахад л хэл сурах үед хийх ёстой бүх зүйлсийг хийгээд явна гэсэн үг юм. 

 

Дэмжих болон хянах систем гэдэг нь яг юуг хэлж байгаа вэ? 

“Boosterz” хөтөлбөрийн суралцагчид www.boosterz.mn цахим хуудсаар лекцээ үзэж, даалгавраа хийдэг. Хөтөлбөрийн 70 хувь зайнаас, 30 хувь танхимаар зохион байгуулагддаг. Танхим болон зайны сургалтыг зөв хослуулж чадвал энгийн танхимын сургалтаас илүү үр дүнтэй байдаг. Энэ нь манай төвөөс амжилттай хэрэгжүүлсэн “Oh My English”, “Monster plan” зэрэг онлайн төслөөс харагдсан юм. Жишээ нь лекцийг туршлагатай, хамгийн сайн заах арга сайтай нэг багшаар оруулах нь олон багш сольсноос мэдээж илүү үр дүнтэй. Мөн ярианы дадлагыг онлайнаас илүү танхимаар амьд харилцаа бий болгож орох нь илүү бодитой байж чаддаг.

 

Мөн хамгийн чухал нь,  танхимын сургалтын үед багш суралцагчийг гэртээ хичээлээ давтаж байгааг яг үнэндээ хянах боломжгүй байдаг. Тэгвэл манай вэб платформ нь үр дүнг хянах хяналтын системтэй. Даалгавар хийх, шалгалт өгөх зэрэг бүх зүйл оноогоор тооцогдоно. Улмаар энэ нь багш болон суралцагчид юуг, хэрхэн сайжруулах вэ гэдэг газрын зураг болж өгдөг.

14 хоног тутамд энэ үнэлгээ тайлан болж суралцагчид очдог. Онооны систем нь манай суралцагчдыг зорилготой болгож, түүндээ тэмүүлэх сэдлийг өдөөж байгааг бид анзаарсан.

Мөн хичээлээ ойлгохгүй байгаа, даалгаврын гүйцэтгэл бага байгаа суралцагчийг дэмжих “supporting system” гэж бий. Өөрөөр хэлбэл танхимаар болон зайнаас нэмэлт давтлага цаг тухайд нь өгөөд явдаг. Манай 7-8 суралцагч нэг баг болон, баг бүрт нэг ментор багш ажиллаж, хөтөлбөрийн туршид өдөр бүр харилцан холбоотой байж, дэмжлэг үзүүлдэг.

Багуудын чат групп нэлээн идэвхтэй байдаг шүү. Ер нь манай ментор багш нар яг л хүүхдээ харж буй ээж шиг л өдөр шөнө ялгахгүй суралцагчийнхаа асуултад хариулж, тогтмол англи хэл дээр харилцан яриа өрнүүлдэг.

Товчоор хэлвэл бид суралцагч бүртэйгээ тулж ажиллаж чадсанаар үр дүн гарах боломжийг бүрдүүлж байгаа юм. 

“Boosterz” хөтөлбөрийн нэгдүгээр ээлжийн үр дүн хэр байна вэ?

 

Хөтөлбөрийн эхний ээлжинд 40 залуу мэргэжилтэн хамрагдсан. Тэд нар маш их сэтгэл хангалуун суралцаж байна. Суралцагчдын сэтгэгдлийг та бүхэн манай танилцуулгаас харах боломжтой. Үр дүнг хэн ч ярьдаггүй сургалтын тогтолцоог халж, шинэлэг хэлбэрээр бид ажиллаж байна. Хүн бүрийнхээ сурлагын үр дүнд хяналт тавин ажиллаж буй бидний зүтгэл үр дүнгээ өгч байгааг суралцагчдынхаа сэтгэл ханамжаас мэдрэн, урам авч, илүү эрч хүчтэй ажилласаар байна.  Тун удахгүй манай www.boosterz.mn вэб платформын мобайл аппликейшн гарах болно. 

Манай хөтөлбөрийн хоёрдугаар ээлж зарлагдаад бүртгэл хийгдэж байна. Хөтөлбөр хоёр түвшинтэй бөгөөд A-level болон B-level тус бүрт 25 залуу мэргэжилтэнг хүлээн авна. Англи хэлийг одоо л өөрийнхөө гарт бүрэн оруулъя гэсэн чин хүсэлтэй нийт 50 хүнийг авч, үр дүн гартал нь тулж ажиллах болно. Манай нэгдүгээр ээлжийн хөтөлбөрийн суралцагчдын 70% нь Улаанбаатар хотоос, 25% нь орон нутгаас, 5% нь гадаадаас оролцож байна. Танхимаар ирэх боломжгүй суралцагчийн хувьд ярианы дадлага, уулзалт зэргийг зайнаас ганцаарчлан зохион байгуулж байгаа тул та манай хөтөлбөрт хаанаас ч хамрагдах боломжтой юм. 

Цаг зав гарган хөтөлбөрийнхөө тухай танилцуулсан танд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье. 

Баярлалаа. Танай хамт олонд мөн амжилт хүсье.  

Хөтөлбөртэй холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээллийг доороос уншаарай. 

 

Хөтөлбөрийн танилцуулга, суралцагчдын сэтгэгдэл: www.brighton.mn/boosterz

[Level A]: Анхан дунд түвшин – 25 хүн 

[Level B]: Ахисан дунд түвшин - 25 хүн 

*Төлбөр: 600,000₮ 

*Анхан дунд түвшний эхлэх хугацаа: 2020.06.08  

*Анхан дунд түвшний эхлэх хугацаа: 2020.06.22

*Сургалтын нийт үргэлжлэх хугацаа: 5 сар /3 сар үндсэн + 2 сар нэмэлт/  

 

 

 

 

БҮРТГҮҮЛЭХ ЛИНК:  https://tinyurl.com/ycpacogt

Хөтөлбөрийн мэдээлэл авах утас: 99100912, 99188682

Биеэр ирж мэдээлэл авах: Эрүүл мэндийн яамны замын эсрэг талд АЮУД ТАУР 8 давхарт 804 тоот /Даваа-Пүрэв гарагуудад 10:30-17:30 цагийн хооронд/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x