Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Баатархүү: АН-аас УИХ-д нэр дэвшигчдийн 71.4 хувь нь шинэ хүмүүс

С.Бадрал, iKon.mn
2020 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намаас Үндэсний бодлогын хорооны хуралдааныхаа талаар мэдээлэл хийж байна. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/267714631299994/

АН ҮБХ-ны хурлаа хийж, шийдвэрээ 23:58 минутад гаргасан бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү танилцууллаа.

ҮБХ-ын нууц санал хураалтаар тодруулсан 76 нэр дэвшигч нь ажил мэргэжлийн хувьд

  • 46 хувь нь эдийн засагч, санхүүч
  • 33 хувь нь хуульч, эрх зүйч
  • 7.6 хувь нь инженер мэргэжилтэй байна.

АН энэ удаагийн сонгуульд Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд, Хуулиар иргэдээ хамгаалдаг байя гэсэн уриатайгаар оролцохоор болсон.

Мөн нийт нэр дэвшигчдийн 71.4 хувь нь шинэ хүмүүс буюу өмнө нь удирдах албан тушаал, сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаагүй гэдгийг тэрбээр онцлов.

Насны бүлгийн хувьд нийт нэр дэвшигчийн 50 орчим хувь нь залуучууд байгаа бөгөөд дунд, ахмад үеийн хэлхээн дээр 29 тойрогтоо нэр дэвшигчдээ илгээж байгааг хэллээ.

Хүснэгт. АН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид:

Тойрог

Мандат

Нэр дэвшигчид

Архангай

3

Н.Батбаяр, Д.Золжаргал, П.Мөнхтулга

Баян-Өлгий

3

Д.Мурат, У.Бейсэн, Р.Гажайв

Баянхонгор

3

А.Адъяасүрэн, П.Нүрзэд, Д.Ганбат

Булган

2

Д.Өсөхбаяр, С.Гал-Эрдэнэ

Говь-Алтай

2

О.Амгаланбаатар, О.Батханд

Дундговь, Говьсүмбэр:

2

Л.Одсэр, Б.Наранхүү

Дорноговь

2

Ц.Жадамбаа, Д.Алтангэрэл

Дорнод 

2

Ж.Энхболд, П.Батчимэг

Завхан

2

З.Нарантуяа, Д.Батсайхан

Өвөрхангай

3

О.Алтангэрэл, Б.Ганхөлөг, Ч.Даваабаяр

Өмнөговь

2

Б.Бадраа, Д.Бат-Эрдэнэ

Сүхбаатар

2

Ж.Батсуурь, Н.Ганибал

Сэлэнгэ

3

Д.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа, С.Баярцогт

Төв

3

Х.Тэмүүжин, Д.Эрдэнэсувд, Ц.Туваан

Увс

3

С.Жавхлан, О.Цогтгэрэл, Д.Цэндсүрэн

Ховд

3

Б.Пүрэвдорж, Н.Пунцаг, Ш.Адьшаа

Хөвсгөл

3

Б.Баярмаа, Д.Ганболд, Ч.Батцогт

Хэнтий

3

Э.Бат-Үүл, Ж.Оюунбаатар, Т.Пүрэвхатан

Орхон

3

О.Баасанхүү, Д.Оросоо, Ц.Батхуяг

Дархан-Уул

3

Н.Мөнхдаш, Д.Энхтуяа, Б.Бямбасайхан

Багахангай, Налайх, Багануур

2

М.Энх-Амар, Ц.Алтанцэцэг

Баянзүрх дүүрэг 22-р тойрог

2

З.Энхболд, Т.Батцогт

Баянзүрх дүүргийн 23-р тойрог

3

Ц.Одонтунгалаг, Д.Пүрэвдаваа, Ж.Баясгалан

Сүхбаатар дүүрэг

3

Р.Амаржаргал, С.Эрдэнэболд, Э.Долгион

Чингэлтэй

3

Ц.Баатархүү, Г.Уянга, Р.Булгамаа

Баянгол

3

С.Эрдэнэ, С.Одонтуяа, Д.Батцогт

Сонгинохайрхан дүүрэг 27-р тойрог

2

Д.Кёкүшюзан Батбаяр, Б.Пунсалмаа

Сонгинохайран дүүрэг 28-р тойрог

3

О.Магнай, П.Цэцэгмаа, Г.Очирбат

Хан-Уул

3

Б.Түвшин, Т.Энхсайхан, Ч.Өнөрбаяр