ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Одоогоор ХӨСҮТ-ийн ажилчдаас ямар нэг нэмэгдэл хөлс аваагүй тохиолдол байхгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
Д.Нарангэрэл: Одоогоор ХӨСҮТ-ийн ажилчдаас ямар нэг нэмэгдэл хөлс аваагүй тохиолдол байхгүй
Sara, ikon.mn - text to speech

Эрүүл мэндийн яамны COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

Энэ үеэр халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад цалинг нэмсэн эсэх сэтгүүлчдийн тавьсан асуултад Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хариулав.

Тэрбээр хэлэхдээ "Нэгдүгээр сарын 6-наас хойш Эрүүл мэндийн яам, мэргэжлийн төв байгууллагууд 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. 

Энэ хугацаанд эрүүл мэндийн сайд уг асуудлыг гурван удаа Засгийн газрын хуралдаанд оруулсан. Ингээд нэгдүгээр сарын сүүл гэхэд эмнэлгийн ажилчдын нэмэгдэл цалин хөлсийг бүгдийг нь шийдвэрлүүлсэн.

Тиймээс нэмэгдэл цалин хөлс олгогдоод явж байгаа. Мөн ХӨСҮТ-д хүмүүс хандив өргөж байгааг ажилчиддаа зориулж байгаа.

Бидний авсан мэдээллээр одоогоор ХӨСҮТ-ийн ажилчдын хувьд ямар нэг нэмэгдэл хөлс аваагүй тохиолдол байхгүй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.