Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-ын иммигрейшн АНУ зэрэг гадаад орноос ирж байгаа монгол иргэдийг хилээр оруулахгүй байгаа тул тусгай нислэгээр ирэх боломжгүй

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 3 сарын 30
"Playboy Mongolia" сэтгүүл
Зураг зураг

Улсын онцгой комиссоос БНСУ болон Япон улсаас тусгай нислэгээр иргэдээд татах шийдвэр гаргаад буй. Хоёрдугаар ээлжийн эхний нислэг дөрөвдүгээр сарын 2-ны өдөр үйлдэгдэх юм.

Ихэнх улс онгоц хүлээж авахгүй байх шийдвэрийг гаргаад байгаа учир бусад улсаас иргэдээ татах боломж хязгаарлагдмал байгааг албаны хүмүүс хэлсэн. Гэвч АНУ болон нөхцөл байдал хүндэрсэн европын зарим орноос монгол иргэд БНСУ-д очин, тус улсад мөрдөж буй хорио цээрийн дэглэмийн улмаас хил нэвтэрч чадахгүй гацах тохиолдол гарчээ. Тиймээс Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга гаргасныг хүргэж байна. 

Анхааруулгад "Монгол руу бүх нислэгийг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл түр зогсоосон, БНСУ-д хорио цээрийн онцгой дэглэм үйлчилж байгаа тул БНСУ-ын иммигрейшн АНУ, Европын холбоо зэрэг гадаад орнуудаас ирж байгаа Монгол Улсын иргэдийг хилээр оруулахгүй байгаа. Солонгос дахь манай зарим иргэд АНУ зэрэг бусад орнуудад байгаа иргэдэд Солонгост ирвэл тусгай нислэгт сууж болно гэсэн баталгаагүй мэдээлэл өгч байгаагаас дээрх орнуудаас зарим иргэн иргээд хил дээр гацаж, хилээр орж чадахгүй байдал үүсэж байгааг онцгой анхаарна уу" гэжээ. 

 

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам