Баян-Өлгий аймагт аялж байсан гадаад иргэнийг хүчиндсэн этгээдийг олж тогтоожээ
2026 оны есдүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт гадаад улсын иргэн бусдад хүчиндүүлсэн гэх мэдээлэл бүртгэгджээ.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад хохирогч гадаад улсын иргэн эмэгтэйг явган аялал хийж явахдаа 2026 оны есдүгээр сарын 9-ний өдөр бусдын автомашинд дайгдан, айлд хоноглох үед согтуурсан иргэн хүчиндсэн нөхцөл байдлыг материалжуулан шалгаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн иргэнийг олж тогтоон саатуулан шалгаж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
