Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт дахин газар хөдөлжээ.
Тодруулбал, Тонхил сумын төвөөс зүүн зүгт 32 километрт орших Тамч багийн “Хатавчын-Ам” гэдэг газар гуравдугаар сарын 24-ний өдрийн 06:47 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 07:00 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт өгчээ.
Мэдээллийн дагуу ус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын даргатай холбогдож тодруулахад "Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй" гэж мэдэгдсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!