Улаанбаатарын цагаар өнөөдрийн/2020.03.20/ 11 цаг 03 минут 11 секундэд Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км зайнд магнитуд нь М=5.8-тай газар хөдлөлт болсныг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Газар хөдлөлтийн төв өргөрөг 46.06, уртраг 94.07 байжээ.
Газар хөдлөлт хэдэн магнитудын хүчтэй байхад хэрхэн мэдрэгддэгийг хүснэгтээр үзүүлбэл,
Балл |
Тайлбар |
Магнитуд |
Тайлбар |
---|---|---|---|
I |
Хөрсний/хэлбэлзэл/ долгион зөвхөн газар хөдлөлтийн багажид тэмдэглэгдэнэ. |
2.5 |
Зөвхөн багажид бичигдэнэ |
II |
Маш тайван орчинд хүмүүс анзаарна |
||
III |
Цөөн тооны хүмүүс чичиргээг мэдэрнэ |
3.5 |
Мэдэгдэм сул газар хөдлөлт |
IV |
Олонх хүмүүст мэдрэгдэнэ. Цонхны шил доргино |
||
V |
Дүүжлээстэй эд зүйл савлаж, унтаж байсан хүмүүс сэрнэ. |
||
VI |
Зарим барилга байгууламжид хөнгөн гэмтэл учирч өнгө шавардлагад ан цав үүснэ. |
4.5 |
Мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт |
VII |
Барилга байгууламжийн өнгөн шавардлагад нь цав үүс ч шавар нь ховхорч унана. |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
|