Говь-Алтай аймагт 3.6-5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт 4 удаа болж, 7 барилгын туслах хийцэд цууралтууд үүсжээ
Говь-Алтай аймагт өчигдөр буюу гуравдугаар сарын 20-ны өдөр 5.8 магнитудын газар хөдлөлт болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тус газар хөдлөлт нь цаг орчмын дотор дахин гурван удаа давтагдсан тухай Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, Тус аймгийн Тонхил сумын Тамч багийн “Хатавчын-Ам” гэдэг газар гуравдугаар сарын 20-ны өдрийн:
- 11:03 цагт 5.8 магнитуд,
- 11:14 цагт 3.6 магнитуд,
- 11:55 цагт 4.5 магнитуд,
- 12:08 цагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 11:17, 12:37, 12:40, 12:51 цагуудад Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт өгжээ.
Мэдээллийн дагуу Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Хүүхэнээтэй холбогдож тодруулахад "Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн.
Мөн Есөнбулаг, Тонхил суманд долоон байшин, барилгын туслах хийцэд бага хэмжээний цууралтууд үүссэн байна" гэсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

