ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/13-НД НИЙТЛЭГДСЭН
Инфляц 6.4%-д хүрсний 28% нь махны үнийн өсөлтөөс хамаарчээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд
- өмнөх сараас 1.2 хувь
- өмнөх оны эцсээс 2.1 хувь
- өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өссөн байна.
Инфляцын түвшин улсын хэмжээнд ийнхүү 6.4 хувь гарсныг бүлгүүдийн оролцооны түвшнээр авч үзвэл
- 2.7 нэгж буюу 42.2 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгээс
- 1.1 нэгж буюу 17.2 хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгээс
- 0.5 нэгж буюу 7.8 хувь нь боловсролын үйлчилгээний бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ.
Хүнсний бараа, ундаа усны бүлэг дундаа мах, махан бүтээгдэхүүний үнэ 2020 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 21.8 хувиар өссөн байна. Үүнд
- үхрийн махны үнэ 21 хувь
- хонины ястай махны үнэ 25 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Инфляц өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өссөний 1.8 нэгж буюу 28.1 хувийг махны үнийн өсөлт дангаараа гэж тайлбарлаж байна.
Эх сурвалж: ҮСХ
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
