ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/31-НД НИЙТЛЭГДСЭН
Гуравдугаар сарын 2-ныг дуустал Монгол Улсын иргэдийг урд хөрш рүү явахыг хориглолоо
iKon.MN
Гэрэл зургийг ЗГХМОНХХ-ээс авав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Норвегийн хаант улсад хийсэн айлчлалаас ирсэн даруйд ҮАБЗ хуралдсан. ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу Засгийн газар 14:00 цагаас ээлжит бусаар хуралдсан билээ. Хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргасан байна.
- БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 2 хүртэл хугацаанд хилээр нэвтрүүлэхийг хориглов.
- Мөн хугацаанд Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихыг хориглолоо. Гэхдээ ажлын зайлшгүй шаардлагаар явах бол Улсын онцгой комиссын даргын зөвшөөрлийг үндэслэн хилээр гаргах юм.
- БНХАУ-аас ирэх, мөн тус улсаар дамжин ирж байгаа Монгол Улсын иргэдийг 2020 оны 2 дугаар сарын 6 хүртэл бүх боомтоор, үүнээс хойш 2020 оны 3 дугаар сарын 2 хүртэл зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор оруулна.
- Хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат автозамын боомтуудыг түр хаалаа.
- Булган-Такашикэ, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг боомтоор хил нэвтэрч байгаа ачаа тээврийн хэрэгсэл, жолооч нарт энэ дэглэм хамаарахгүй.
- Замын-Үүд-Эрээн чиглэлд ачаа тээврийн галт тэрэг хуваарийн дагуу зорчих бөгөөд зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, агаарын хөлгийн багийн гишүүдэд хорио цээр мөн хамаарахгүй юм.
- Хорио цээрийн хугацаанд бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй.
- Түүнчлэн шинэ коронавирусын өвчинтэй тэмцэхэд нь зориулж БНХАУ-д 200,000 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж үзүүлэхээр болов.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
