П.Давааням: Хүн төрөлхтнийг дээдийн зам руу хөтлөх түүхэн бодит бодлого боловсруулагдсаныг хэлэхэд таатай байна
Чингис хааны дэлхийн академиас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Чингис хааны дэлхийн академийн тэргүүн П.Давааням “Чингис хааны Dynastic Order-ын imperial /эзэнт гүрэн/ стандартын бодлогыг боловсруулснаа зарим шавь нарынхаа хамтаар зарлан мэдэгдэж байна” гэж онцлов.
Мөн тэрбээр хэлэхдээ “Миний бие 37 жилийн амьдралаа Чингис хааны түүхийг судлахад зориулж байна. IMPER стандартын бодлогыг арван жилийн хугацааг зарцуулан боловсруулсан. Аугаа их гүрний эрхэм дээд угсаа залгамжлагч, хаадын хаан, хунтайжийн зэрэг, их багшийн зэрэг бүхий удирдлагатай Dynastic Ordir-ыг хүлээн зөвшөөрүүлж, дэлхий дахинд зарлаж байгаадаа баяртай байна.
Манай хоёр хөршийн авч чадахгүй байгаа энэ “Order” эрх гэдгийг өрийн гэсэн түүхэн цаг үед дэлхийн аугаа их гүрнийг өмчлөгч ордируудын хууль ёсны шинж буй гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрсөн, дэлхийн түүхэнд тэргүүлэх эрхээ сэргээн тогтоолгосон хэлбэр гэж ойлгож болно.
Хүн төрөлхтнийг дээдийн зам руу хөтлөх түүхэн бодит бодлого боловсруулагдсаныг хэлэхэд таатай байна. Чингис хааны алтан ургийн бодлогын онолын арга зүйг тасралтгүй зөв явагдах бодлого болгон боловсрууллаа. Мөн бүх улсад imperial /эзэнт гүрэн/ стандартад нэгдэхийг уриалж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
