Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

С.Намчинсүрэн: Монгол хүүхдийн өвөрмөц өгөгдөлтэй оюун ухааныг хөгжүүлэх боломж бидэнд бий

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

My skill хөтөлбөрийн Чанарын Бодлого Хариуцсан Зөвлөх С.Намчинсүрэнтэй ярилцлаа.

-Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. “Миний бие нь танай хамт олны оюуны хөдөлмөр, хийж буй ажил тань талархал илэрхийлэхийн ялдамд өнөөдрийн сурвалжилгаа эхлүүлье.

-За сайхан намаржиж байна уу? “Энэ боломжийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан сэтгүүлч танд болон танай редакцийн хамт олонд баярлалаа” гэж хэлээд тэрээр суудалдаа суулаа.

-Та ярилцлагынхаа сэдвийг Монгол хүүхдийн өвөрмөц өгөгдөлтэй оюун ухааныг хөгжүүлэх боломж бий гэсэн байнаа. Өвөрмөц гэдгийг илүү тодруулж асуумаар байна?

- Нэг үгээр хэлбэл бид эх хэлээрээ дамжуулан сэтгэж байгаа сэтгэлгээ, эх хэл болон соёлын хувьсал, байгалийн шалгарал, удамшлаас хамааралтай хөгжил юм. Дээрх 4 хамаарлаас шалтгаалан Монгол хүний организм нь тухайн орчиндоо дасан зохицох, илүү итгэлтэйгээр тухайн нөхцөлд өөрийн байр сууриа эзлэн, өөрийгөө хөгжүүлэх чадамжтай гэсэн үг юм.

Ялангуяа XXI зуун бол дижитал зуун юм. Нэг үгээр оюун ухааны зуун гэж хэлж болно. Дээр би нөхцөл гэж дурдсан. Тэгэхээр энэ шинэ зуунд дасан зохицсон,өрсөлдөх чадвартай Монгол хүнийг бид тодорхой нөхцөл, өгөгдлөөр сургаж хүмүүжүүлэх нь айл, гэр бүл болгонд тохиолдож байгаа заавал шийдэх бэрхшээлийн нэг болоод байна./инээв/

Жишээ нь: Энэ шинэ дижитал мянганыг цаг агаар гэж бодвол бид цаг агаараа мэдэхгүйгээр цаг агаартаа тохируулан хувцаслах боломж байхгүйтэй адил. Хүйтний тухай мэдээлэл аваагүй бол дулаахан хувцсаа өмсөж чадахгүй.

Тэгэхээр хүүхдийг хөгжүүлэхдээ нөхцөлөөс үүдэлтэй мэдээлэл, мэдээллээс үүдэлтэй өгөгдөл үүсгэж хөгжүүлэх ёстой байна. Дээр дурьдсан боломжтой организм бүхий хүүхдийг ямар орчинд, ямар мэдлэгтэй, юу хийж чадах чадвартай хүн болгох вэ гэж хөгжүүлэх нь боломжтой гэдэг дээрээ дахиад ирж байгаа юм.

-Тэгвэл боломжтой юм бол бид яаж хүүхдүүдээ хөгжүүлэх вэ?

-Чи маш сайхан асуулт асуулаа. Бид яг л үүнийг хийж байна. Үүнийг гэдэг маань тодорхой нөхцөлөөр мэдээллийг өгөх, энгийнээр нэг үгээр хэлбэл хөтөлбөр юм л даа. Хөтөлбөрт нөхцөл, мэдээлэл, өгөгдөл бүгд суусан байдаг. Энэ хөтөлбөрт хамрагдсаны дараа хүүхэд ямар өгөгдөлтэй болно гэдэг нь хөтөлбөрийг авахын өмнө тодорхой байдаг.

-Уучлаарай, дахин нэг зүйл тодруулъя. Өгөгдлийн зорилго нь юу вэ, яг ямар өгөгдөл вэ?

-My skill хөтөлбөр нь дотроо олон судлагдахуунтай. Тухайн судлагдахуун хичээлийг сонгон суралцсан хүүхэд нь мэдэхгүй байгаа хичээлээ /мэдээллээ/ нөхөж авах, түрүүлж авах боломжтойгоос гадна хамгийн гол өгөгдөл болох  хүсэл сонирхолтой, итгэл мөрөөдөлтэй, өөрийгөө хөгжих боломжтойг мэдэх, хөгжүүлэх зорилго өвөртлөх нь тухайн хүүхэд бүрт хөтөлбөр өөрөө өгөгдөл үүсгэж байна гэсэн үг.

 

Мэргэжлийн Ур Чадварын Академи нь My skill хөтөлбөрийг боловсруулаад таван жилийг ардаа үджээ. Мэдээж бид судалгаагүйгээр хөтөлбөрийг боловсруулах боломжгүй. Заавал дурдах ёстой байгууллага бол

“Үндэсний логик сэтгэлгээ, тархи судлалын хүрээлэн”-н “Нөхцөлт рефлексээр оюуны чадварт сурах чадварын өгөгдөл үүсгэх нь” судалгаан дээр суурилан
My skill хөтөлбөрийг боловсруулсан.

Нэгэнт хүний хөгжлийг ярихаар сэтгэл зүй, харилцаа, ёс суртахууныг ярихгүй өнгөрч болохгүй. Энэ сэтгэл зүй, харилцаа, ёс суртахууныг хөгжүүлэхийн тулд бас л хөтөлбөр хэрэгтэйг надаар хэлүүлэлтгүй биз ээ. Манай баг энэ хөтөлбөрийг боловсруулж байна. Одоогийн байдлаар юу юунаас чухал нь My skill хөтөлбөрөөр хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүдийн тоог олшруулах нь бидний хувьд чухлаас чухал асуудал юм.

-Танд ярилцлага өгсөнд баярлалаа.Хамгийн сүүлийн асуултыг танд үлдээе гэж бодож байна.

-Баярлалаа. Би энэ завшааныг ашиглаад Монгол айл, өрх болгонд Монгол хүүхдийг Хүн чанартай сэтгэл хөлөглөсөн, оюун ухаантай хүн болгон сурган хүмүүжүүлэхийг уриалж байна.

-Нээрээ My skill хөтөлбөрт хүүхдүүд хэрхэн хамрагдаж болох вэ?

-My skill хөтөлбөртэй холбогдох линк: https://www.facebook.com/muchacademy/

-Сурвалжлага өгсөн танд баярлалаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.