Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Ган зам" хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Туушин зочид буудалд

09:00 цагт Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтарсан “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн үр дүнг танилцуулна.

Хангарьд ордны үүдэнд

09:30 цагт Хан-Уул дүүргийн 2-р хороонд хэрэгжиж буй Нэхмэлийн шар байрыг орон сууцжуулах төсөл зогсоход хүрээд байгаа учир тус төсөлд хамрагдаж байгаа иргэдийн төлөөлөл С.Амарсайхан дарга болон холбогдох төрийн байгууллагад шаардлага хүргүүлнэ.

Олон улсын Улаанбаатар их сургуульд

10:00 цагт Оюутан залуучуудын эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд БЗД-ийн их, дээд сургуулиудын оюутнуудад эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөг болно.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт

10:00 цагт  “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сургалт болно.

УБТЗ-ын Удирдах газрын үүдэнд 

11:00 цагт Улаанбаатарт анхны галт тэргийг хүлээн авч, "Ган зам" дуу дуулагдсаны 70 жилийн ойд зориулж "Ган зам" хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.

Үндэсний мэдээллийн төвд 

11:30 цагт МАХН-ын удирдлагууд иргэдийн өрийн асуудлаар мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төв

12:00 цагт АН-ын гишүүд мэдэгдэл хийнэ.

ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлалын тасагт

13:00 цагт ХӨСҮТ-д Эрүүл мэндийн сайд болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч ажиллаж Сүрьeэгийн эмчилгээний талаар мэдээлэл хийнэ.