Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэн түрүүнд ХАБ-2019" бага хурал “АЮУЛГҮЙ БАЙДАЛД МАНЛАЙЛАХ НЬ” уриан дор эхэллээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

“Оюу толгой” компани, Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо (МОШПА), "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ хамтран “Нэн түрүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдал-2019” бага хурлыг энэ сарын 1-2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэхэд хувь нэмрээ оруулж буй уг бага хурал нь найм дахь жилдээ “АЮУЛГҮЙ БАЙДАЛД МАНЛАЙЛАХ НЬ” уриан дор эхэллээ.

Энэ жилийн хурлыг “Оюу толгой” компани ивээн тэтгэж, хамтран зохион байгуулах болсноор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй(ХАБЭА)-н удирдлагын тогтолцооны олон улсад тэргүүлэх сайн туршлагаа хуваалцаж, түгээн дэлгэрүүлэх боломж өргөжин нээгдэж байгаа аж.

Мөн бага хурлын үеэр МОШПА болон “Оюу толгой” компани ХАБЭА-н чанарын дэд бүтэц, үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд харилцан хувь нэмрээ оруулах зэрэг салбарын өргөн хүрээний асуудлаар хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. 

“Нэн түрүүнд ХАБ-2019” бага хуралд худалдаа үйлчилгээ, эрүүл мэнд, сургалтын байгууллага, уул уурхай, барилга, эрчим хүч, зам тээврийн салбарын төрийн захиргааны байгууллага, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид болон төрийн бус байгууллага, ХАБЭА-н чиглэлийн сургалтын байгууллагууд, даатгалын компаниуд, ажил олгогчид, аж ахуйн нэгжийн төлөөлөл бүхий 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 370 гаруй төлөөлөл оролцож байна.

 

Оролцогч талууд, мэргэшсэн мэргэжилтнүүд ХАБЭА-н эргэн тойронд асуудал дэвшүүлсэн илтгэл хэлэлцүүлж, шийдвэрлэх гарцыг хамтран тодорхойлно. Ажлын байран дахь осол, гэмтэл, өвчлөл, нас баралтаас урьдчилан сэргийлэхийн тулд энэхүү асуудалд хамааралтай оролцогч талууд үүрэг, хариуцлагаа чанд биелүүлж, ажилтан ажлын өдөр дууссаны дараа амар мэнд гэртээ харих боломжийг бүрдүүлэхэд үйл ажиллагаануудыг чиглүүлэн уялдуулах, эргэх холбоотой ажиллахыг чухалчлан хэлэлцүүлж байна.

Бага хурлын сэдэвчилсэн хуралдаан бүрийг тодорхой зорилготой зохион байгуулж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэн, үндэсний хэмжээний зөвшилцлийн бичиг баримт, бага хурлын зөвлөмж гаргаж, хэрэгжүүлэх талаар оролцогч талууд хамтран ажиллаcан юм.

“Нэн түрүүнд ХАБ-2019” бага хурлын онцолж буй асуудлууд:

● Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэхэд нийгмийн харилцаанд оролцогч байгууллагуудын түншлэл чухал гэдгийг онцлох, хамтын ажиллагааг уялдуулах, нэгдсэн ойлголттой болох, аюулгүй байдалд манлайллыг чухалчлах,
● Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг судлах, бүртгэх, урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулах,
● Аж ахуйн нэгж, байгууллагын бизнесийн тогтвортой хөгжилд хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын сургалтын тогтолцоог сайжруулах талаар хэлэлцэв.