Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Falling Walls Lab Mongolia нээлттэй форумд урьж байна

ikon.mn
2019 оны 10 сарын 1
iKon.MN

Шинийг эрэлхийлэгч хүсэл тэмүүлэлтэй, авъяаслаг залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд зориулсан шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судлагааны шинэлэг формат бүхий Falling Walls Lab Mongolia–д 10 дугаар сарын 04-ний өдөр Гадаад Харилцааны Яаманд та бүхнийг урьж байна.

Falling Walls Labs дэлхийн олон улс орнуудад жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэхүү олон улсын тэмцээний 100 орчим үндэсний ялагчид нь 11 сарын 08-нд Берлин хотноо зохион байгуулагддаг Falling Walls Lab Finale-д өрсөлдөх эрхтэй болохоос гадна дэлхийн нэр хүндтэй Falling Walls Conference-д оролцох юм. Тус хуралд дэлхийн шилдэг 20 эрдэм шинжилгээний судалгааны баг өөрсдийн дэвшилтэт чухал нээлтийн талаар танилцуулж “Which are the next walls to fall?” буюу “Дараагийн нурах хана хаана вэ?” талаар хэлэлцэнэ.

Falling Walls Lab Mongolia форум нь 2019 оны 10 дугаар сарын 04-нд 13:30 цагаас анх удаа Гадаад Харилцааны ЯамныЗөвшилцөлих танхимд зохион байгуулагдана.

Уг форумд сонсогчоор оролцохыг хүсвэл дараах хаягаар 10 сарын 02-ны 23:59 цаг хүртэл онлайн бүртгүүлнэ үү: 

Ерөнхий зохион байгуулагчаар “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль”, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа болон “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, албан ёсны түншээр Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, хэвлэл мэдээллийн түншээр „Mongolian Economy” сэтгүүл болон business.mn вев портал тус тус ажиллаж байна.

Монгол Улсын үндэсний ялагч ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдах Олон улсын Falling Walls Lab Finale-д оролцоно. Олон Улсын Falling Walls Lab Finale–н НЭГ ялагч Falling Walls Conference-д өөрийн шинэлэг санааны талаар дахин илтгэлээ танилцуулж мөнгөн шагнал хүртэх болно. Үндэсний ялагчийн аяллын зардал болон 11 сарын 07-оос 09-ний хооронд Берлин хотод байх байрны зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцна. Бүх олон улсын Лаб финалистууд Falling Walls Conference-д сонсогчоор оролцох эрхтэйг дурдахад таатай байна.

Хэрвээ танд тодруулах зүйлс байвал дараах хаягаар холбогдоно уу:  info@artsandmediaconsulting.org эсвэл the Falling Walls Foundation (lab@falling-walls.com). Дэлгэрэнгүй мэдээллийг www.falling-walls.com/lab эсвэл fb.me/FallingWallsLabMongolia хуудаснаас авна уу.