2022/01/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.53₮
B30
УЛААНБААТАР
-10°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-24°
12:00
S26
-15°
13:00
S26
-15°
14:00
S20
-15°
15:00
S20
-15°
16:00
S20
-16°
17:00
S20
-16°
18:00
S20
-15°
19:00
S20
-16°
20:00
S20
-16°
21:00
S20
-16°
22:00
S20
-16°
23:00
S20
-16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алтны ханш 25 ам.доллараар огцом буурлаа

ikon.mn
2019 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг

Долоо хоногийг 1,510 орчим ам.доллараар эхлүүлсэн алтны зах зээл өчигдөр 22:00 цаг хүртэл 1,536-г шүргэж, эргээд 1,528 орчимд хэлбэлзэж байв.

Ийнхүү өссөн шалтгаан нь АНУ ба Ираны харилцаа муудсан, Дональд Трампыг Ерөнхийлөгчийн суудлаас нь огцруулах тухай асуудал хөндөгдсөнтэй холбоотой байлаа. Үүнтэй ижил төстэй үйл явдлууд өнгөрсөн жилүүдэд олонтаа тохиолдож байсан бөгөөд үр дүнд нь ханш огцом өссөн шигээ огцом унаж байсан билээ. Тэгвэл энэ удаад түүх дахин давтагдлаа. 1,528 дээр байсан ханш хоёр цагийн дотор 1,503-т хүрч буурав. 

 

Учир нь Дональд Трамп НҮБ-ын индрээс мэдэгдэл хийхдээ “Хятадтай хийж буй хэлэлцээр та бүхний бодож байгаагаас хурдан болж магадгүй” гэжээ.

Мөн Хятадын талаас зарим компаниуд АНУ-аас илүү их хэмжээний гахайн мах авахаар бэлдэж байгаа талаар мэдээлэл хөвөрч байна. Ингэснээр ам.доллар чангарч, АНУ-ын хувьцаанууд өссөн бол алтны ханш буурав. Талууд аравдугаар сарын 7-нд Вашингтон хотноо уулзаж хэлэлцээрээ үргэлжлүүлэх юм. 

“Гадаад худалдааны дайнаас үүдэн алтны ханш огцом өсчихсөн. Өнгөрсөн жилийн өдийд 1,200 орчим ам.доллартай байсан ханш одоо 1,510 орчимд хэлбэлзэж байна. Энэ хэмжээний өсөлт сүүлийн 6 жилийн хугацаанд тохиолдоогүй юм. Тэгвэл энэхүү огцом өсөлтийн дараа гадаад худалдааны дайнтай холбоотой багахан ч болов эерэг мэдээлэл цацагдвал алтны ханш огцом буурч 1,450-1,430-ийн орчимд ирэх боломжтой. Иймээс алтны арилжаа хийж буй бол маш болгоомжтой байхыг сануулж байна” гэж Голомт банкны Гадаад арилжааны албанаас мэдээллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x