• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Онцгой ялалт, онцгой түүхт дайн

Х.Алтаннаран, Үндэсний шуудан
2019 оны 8 сарын 15
Үндэсний шуудан
Зураг зураг

Халхын голын байлдаан нь зарлагдаагүй ЗХУ-Япон хилийн дайн буюу Япон-Зөвлөлтийн дайны гол байлдаан байжээ.

Энэ байлдаан Японд Номонханы хэрэг явдал гэж нэрлэгдсэн. Номонхан гэж Монгол-Манжийн хилийн орчимдох уул ажээ.

Японы тал 1932 оноос эхлэн тагнуул туршуулын шинжтэй үйл ажиллагаа явуулж байснаа 1936 оноос Япон, Манжийн цэрэг Монголын хилийн Улаан бургас, Булан дэрс, Адаг дулаан, Бүрд овоо, Хайлааст манхан, Халхын сүм зэрэг чиглэлээр хил зөрчин өдөөн хатгаж эхэлсэн байна. Иймд 1937 оны хавраас ЗХУ хүчин 1936 оны ЗХУ-БНМАУ-ын “Харилцан туслалцах хэлэлцээр”-ийн дагуу цэргийн хүчээ Монголын хилээр оруулсан аж. Энэхүү байлдааны ажиллагааг гурван үе шатанд хуваан авч үздэг байна.

Нэгдүгээр үе

Тавдугаар сарын 11-нд Японы 300 явган цэрэг нисэх онгоцны тусламжтайгаар хилээс дотогш 20 км-т Хамар даваан дахь хилийн заставт халдан довтолж 15 км-т дотогшлон цөмөрчээ.

1939 оны эхээр хил хязгаарыг зөрчих явдлыг улам идэвхжүүлж хилийн цаана цэрэг зэвсгийн хүчийг хуралдуулж тус улсын дархан хил хязгаарт ойрын хугацаанд довтлох гэж байгааг мэдэгджээ.

Японы цэрэг улс төрийн бодлого нь ЗХУ-ын дорнод хэсгийг эзлэн авахын тулд Монголын газар нутгийг эхлээд эзэлж дайны талбар хийх гэж байжээ.

Үүнийг биелүүлэхийн тулд тавьсан стратегийн зорилго нь Монголын зүүн өнцөг Халхын голын Тамсагбулагаар довтолж улмаар Чойбалсан хотыг дайруулж гүнд нь давших байв.

1939 оны тавдугаар сарын 11-31-нд хоёр талаас цэргийн багахан хүч оролцсон тагнан турших шинжтэй тулаан болж япончууд 2,600 цэргээр Номунхан, Бүрд овооны орчмоор болон Хайлаастын голын дагуу Монголын нутагт цөмрөн ороод Монгол- Зөвлөлтийн багахан хүчинд цохигдож 400 гаруй цэрэг офицероо алдаж, зэвсэг техникээ устгуулж улсын хилээс гарсан байдаг.

Гэхдээ Японы тал дахин довтлох төлөвлөгөөг долоодугаар сарын эхээр товлож, Монгол-Зөвлөлтийн цэргийг хүчээ хуралдуулаагүй байхад давуу хүчээр дайрч нутгийн гүнд орохоор төлөвлөж явган цэргийн долоон дивиз, тусгай хороо, танкны хоёр хороо бүхий 8,000 цэрэг, 310 их буу, 135 танк, 225 нисэх онгоцтой хүч хуримтлуулсан байжээ.

Энэ үед Зөвлөлт-Монголын цэрэг ч хүчээ нэмэгдүүлж танкны нэг, хуягтын гурав, буудлагын пулемётын нэг бригад, мотобуудлагын хоёр хороо, МАХЦ-ийн хоёр морьт дивиз, 109 их буу, 186 танк, 266 хуягт машин, 82 нисэх онгоцтой байлаа.

Японы цэргийн нисэх хүчний 150-иад онгоц 1939 оны зургаадугаар сарын 20-нд агаарын хил зөрчин ирж, Монгол-Зөвлөлтийн байрлаж байсан Хамар давааг бөмбөгджээ. Улмаар үүнээс хоёр хоногийн дараа Японы 120 онгоц дахин довтлоход Монгол-Зөвлөлтийн 95 онгоц тосон тулалдаж, дайсны 31 онгоцыг сөнөөж, манай талаас 12 онгоц сүйдсэн.

Улмаар дахин хоёр хоногийн дараа 60 гаруй онгоцоор дахин давшихдаа 25 онгоцоо, зургаадугаар сарын 26-нд Буйр нуур орчимд зургаан өдрийн турш ширүүн тулалдахдаа 64 онгоцоо алдсан тухай түүхэнд тэмдэглэн үлдээсэн байна.

Хоёрдугаар үе

Монгол-Зөвлөлтийн цэргийг бүслэн авч устгах, Халх голын баруун эрэгт бэхжих зорилгоор довтолгооны бэлтгэлээ эрчимтэй хийж эхлэн долоодугаар сарын 2-нд Японы тал 38 мянган цэргийн албан хаагч, 310 нэгж зэвсэг, 135 танк, 225 нисэх онгоц дайчлав. Улмаар тус улсын цэргийн гол цохилтын бүлэглэл долоодугаар сарын 2-3-нд шилжих шөнө Халх голын хөвдөг гүүрээр гаталж эхэлсэн байна.

Өглөөний 10 цаг гэхэд тус бүлэглэлийн гол хүч голын баруун эрэгт гарч амжжээ. Голын баруун эрэгт гарсан Япончууд Баянцагааны нурууг эзлэхээр батлион орчим хүчийг тэргүүний отрядад илгээв.

Энэ үед МАХЦ-ийн VI морьт дивизийн 15 дугаар морьт хороо Баянцагаанаар дамжин голын гарам руу явж байгаад дайсны галд гэнэт өртөж гэдрэг ухарсан байна. Японы тэргүүний отряд Баянцагааны баруун хойд талд бэхжиж өөрийн бүлэглэлийн гол хүчийг гол гаталж Баянцагаан руу гарах ажиллагааг хангаж эхэлжээ.

Голын гармыг хамгаалахаар ирсэн МАХЦ-ийн VI морьт дивизийн хуягт дивизион 15 дугаар морьт хорооны хамт дайсантай байлдаж эхэлсэн боловч Японы нисэх онгоц тэднийг хүчтэй бөмбөгдөж байлдааны талбарт хэсэгчлэн бутаргасны улмаас зохион байгуулалттай сөрөг дайралт хийх бололцоо олдсонгүй.

Японы цэрэг халхын голыг гаталж Баянцагааны нуруунд гарч ирснийг манай командлал 3-ний өдөр мэдсэн байна. Энэ өдрийн өглөө МАХЦ-ийн VI морьт дивиз руу очихоор явж байсан МАХЦ-ийн сургагч ахмад И.М.Афонин Баянцагааны нурууг Японы цэрэг эзлэн авч байгааг мэдмэгц тэр даруй Хамар даваан дахь командын байранд ирж энэ тухай мэдэгджээ.

Эл мэдээг хүлээн авсан Г.К.Жуков Баянцагааны нуруунд дайсныг яаралтай барьж зогсоох, өөрийн нөөц хүчээр Японы цэргийг гурван талаас нь бүслэн устгах шийдвэр гаргасан байна.

Тэрбээр ЗХУ-ын XI танкны бригад, VII хуягт бригад, XXIV мотобуудлагын хороог Баянцагааны чиглэлд нэн даруй давшиж, эдгээр хүчийг иртэл дайсныг барьж байх үүргийг 175 болон 185 дугаар их бууны хороонд өгсөн тухай түүхэн эх сурвалжууд өгүүлжээ.

Ийнхүү гурван өдрийн турш хүчтэй дайралт үзүүлсэн Монгол-Зөвлөлтийн дайчдын дайралтад Японы 8,000 гаруй цэрэг алагдаж, шархадсан бөгөөд уг тулалдаан нь төрөл бүрийн цэргийг их хэмжээгээр бөөгнөрүүлэн оролцуулсан ширүүн тулалдаан болсон юм.

Гурван өдрийн ширүүн тулалдаанд дайсан бараг бүх танк, их буу, 45 онгоц, 5,500 хүнээ алдаж ухран, Халх голын цаана хөөгдөн гарсан түүхтэй.

ГУРАВДУГААР ҮЕ БУЮУ ШИЙДВЭРЛЭХ ТУЛАЛДААН

1939 оны долдугаар сарын 8-наас наймдугаар сарын 20 хүртэл явагдсан. Баянцагааны тулалдаанаас хойш япончууд тагнуулын чанартай агаарын довтолгоо явуулж, долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 4 хүртэл 116 нисэх онгоцоо алдсан юм.

Мөн сарын эхээр Японы VI арми, мөн 7, 23 дугаар явган цэргийн дивиз, 14 дүгээр бригад, манжуурын явган цэргийн бригад, гурван морьт цэргийн бригад хүчээ нэгтгэн БНМАУ-руу дайрчээ. Энэ удаа Японы цэргийн тоо 75 мянгад хүрсэн байна.

Харин 182 танк, 350 онгоц дайчилжээ. Наймдугаар сарын 17-нд Японы цэргүүд давшилтаа эхлэв. Гурван өдрийн дараа Монгол- Зөвлөлтийн цэргүүд Японы давшилтыг зогсоож чаджээ. Зөвлөлтийн цэргийн удирдлагууд Халх голд 82, 57 дугаар буудлагын дивиз, танкны VI хороо, агаарын десантын 212 дугаар бригадыг нэмж авч ирсэн байна.

Мөн байлдааны онгоцны тоог 515 болгожээ. Монголын тал маршал Х.Чойбалсангийн удирдсан 6,000 гаруй хүнтэй дөрвөн морьт цэргийн дивизээр хүч нэмэгдүүлэв. Ингэснээр Монгол-Зөвлөлтийн цэргийн тоо Японы түрэмгийлэгчдээс илүү гарсан бөгөөд явган цэргийн тоогоор 1.5, танкны тоогоор дөрөв, артиллерийн зэвсгийн тоогоор хоёр, онгоцны тоогоор 1.6 дахин илүү болжээ.

Ийнхүү наймдугаар сарын 28-нд дайснаа бут цохиж, 31-нд БНМАУ-ын нутаг дэвсгэрийг Японы түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлж чадсан байна. Улмаар есдүгээр сарын 16-наас дайн зогссон аж. Японы тал халх голын тулаанд 61 мянган цэргээ алджээ.

Харин зөвлөлтийн талаас 8,000 цэрэг амь үрэгдэж, 16 мянган цэрэг шархаджээ. Зөвлөлтийн 207 онгоц тулааны үеэр сүйрчээ. 1939 оны Халх голын тулааны үеэр амь үрэгдсэн цэргийнхээ шарилыг эх орон руугаа авч явах зөвшөөрлийг Япон улс 2004 онд Монгол Улсаас хүссэн байна.

Эцэст нь Халхын голын дайны тухай 10 баримтыг судлаач, доктор Т.Сүхбаатарын онцолсноор хүргэе.

  1. Япон Улс 1932 онд Манжуурыг эзлэн, Манж-Го улсыг байгуулсныхаа дараа ЗХУ-ын Алс Дорнод, Сибирьт санаархаж эхэлжээ. Мөн Монголын газар нутгаар дамжуулан Байгаль нуурын өмнөд талаас цохилт өгөхөөр бэлтгэж байсан аж. Үүнээс улбаалан Монгол-Зөвлөлтийнхөн Японы эсрэг болзошгүй дайнд бэлтгэж эхэлсэн байна.
     
  2. ЗХУ, Японы цэргийн хүчин Халхын голд хоёр дахь удаагаа учирсан нь энэ. Харин монголчууд Японтой анх удаа тулалдав.
     
  3. Японы тал Монголын хилийг Халхын голын баруун эрэг гэж үзсэн бөгөөд үүнийг нь Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрөөгүй аж.
     
  4. Халхын голд болсон үйл явдлуудаас хамгийн идэвхтэй үе нь 1939 оны тавдугаар cap байв. Түүхэнд тавдугаар сарыг Халхын голын хамгийн идэвхгэй, бас эгзэгтэй үе гэж нэрлэсэн. Ялангуяа тавдугаар сарын 11-28-нд томоохон тулаан болж энэхүү дайн эхэлсэн гэж үздэг.
     
  5. Халхын гол Г.К.Жуков анхны том ялалтаа байгуулжээ. Хэдийгээр тэр дэлхийн нэгдүгээр дайнд ялалт байгуулсан ч Халх голынх цар хүрээ, агуулгаараа илүү том байсан гэлцдэг. Эндээс түүний нэр алдар цуурайтаж аугаа их жанжин болох эхлэл тавигджээ.
     
  6. ЗХУ-ын түүхэн дэх анхны том танкны тулаан Халхын голд болов. Тэд Баянцагааны тулалдаанд 180 танкныхаа 50 хувийг устгуулсан. Хожим үүнийг түүхэнд Баянцагааны хядлага гэж нэрлэжээ.
     
  7. Халхын голд Японы 61 мянган цэрэг амиа алдсан бөгөөд үүнийг 45 мянга нь долоо болон наймдугаар сард амь үрэгджээ.
     
  8. Халхын голын дайн 1939 оны есдүгээ сарын 16-нд дууссан. Энэ нь япончуудад хоёр дахь том цохилт болсон бөгөөд үүнээс улбаалж Японы ерөнхий сайд Хиранүма Кийтиро суудлаасаа огцоржээ.
     
  9. Халхын голын дайны үед ЗХУ-ын анхны баатрын “Алтан таван хошуу” бий болжээ. Энэ дайнд ялалт байгуулсан бие бүрэлдэхүүнээс 70 орчим цэрэг, дарга ЗХУ-ын баатар цол хүртсэн байна. 27 нисгэгч, 26 танкист, 14 цэрэг, гурван их буучин, 20 хүнийг у г цолоор нэхэн шагнажээ.
     
  10. Уг дайны ялалт 1941 онд Москваг хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж түүхэн сурвалжид дурджээ.
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Дорж [202.21.108.179] 2022/5/18
Энэ бол шал худал түүх. Манай Халхын голыг дайны талбар болгон түрээслэх ажлыг оросууд хийсныг ойлгох ёстой. Халхын голд дайн болох ямар ч шаардлага байгаагүй. Япончууд Халхын гол руу дайрах биш, эсрэг талын 670 км-ын зайд байсан Оросын Благавещенск гэдэг 500 000 хүнтэй хот руу дайрч ,алс дорнодын төмөр замыг нь мэдэлдээ оруулж авах байсан. Оросууд үүнийг мэдэж байсан бөгөөд өөрийнх нутаг дээр дайн явагдуулахгүйн тулд дайны галыг Халхын гол руу дуудсан юм. Үүнийг монголчууд маш сайн мэддэг байх ёстой. Халхын голд 4 сар дайн явуулчихаад 9сарын 16-ны өдөр оросууд японтой гэнэт тохирч дайныг зогсоосон. Ингээд манай 67 км кв газар нутаг болох Мана уул зэрэг газар хилийн гадна үлдсэн. Хамгийн инээдтэй нь оросууд 16-ны өдөр японтой дайн дуусгачихаад маргааш нь буюу 17-ны өдөр германд эзлэгдээд зовж байсан Польшийн зүүн талаас цус урсган дайрч довтолсон эхэлсэн. Оросод ингээд итгэж болохгүй гэдгийг өнөөдрийн өндөрлөгөөс маш сайн харж чаддаг байх ёстой.
5 | 0 Хариулах
Ацан бомбоо [195.206.47.120] 2023/10/8
Манай МУИС-ын багш шиг шааж байна шдээ. Оросууд бүр дайны галыг Хөвсгөл аймгийн Ханх суманд дуудахаар төлөвлөж байсан ч Япончууд нь хэтэхрий хол байнөө [хориотой үг] цэрэг техник очиж чадахгүй гээд Халх голд байлдсан гэсэн шдээ үнэн л байж.
0 | 0 Хариулах
Ха [202.55.188.110] 2023/11/22
Наад түүх чинь батган нүүрт баабар гэж гөлөгний мөнгөөр бичсэн түүх бна шүү
0 | 0 Хариулах
Zochin [202.126.90.245] 2025/1/7
Tuuh guivuulj mongol ulsiig ezegneh gesen hariihnii bodlogo uu, orosoos holduulaad 34 jil bolohod mongol yaaj hugjiv , gadniihnii gar hulnii ulsuudiin togloom bolood l, 100% hyatadiin huns baraanii hariyat , gazar nutagaa munhiin uhaastai ingej amidarsnaas sots niigemdee baisan ni deer baisiin
0 | 0 Хариулах
Богдын лүндэн [195.189.96.187] 2019/8/15
https://mn.m.wikipedia.org/wiki/%D0%91%D0%BE%D0%B3%D0%B4%D1%8B%D0%BD_%D0%BB%D2%AF%D0%BD%D0%B4%D1%8D%D0%BD
3 | 1 Хариулах
Эх Оронч [64.119.26.38] 2019/8/15
Энэ бол бидний түүх агуу дайчдаа бахархах ёстой! Амь насаа Монголд алдсан Оросын ах нарт ч баярлах хэрэгтэй! Эх орон газар нутаг хил хязгаараа дайснаас хамгаалж чадсан!
1 | 5 Хариулах
Зочин [107.77.173.4] 2019/8/15
Халхын голын байлдааны эхний үед Японы сөнөөгч онгоцууд өөрийн талаас ямарч хохиролгүйгээр Зөвлөлтийн онгоцуудыг төвөггүй сөнөөгөөд байж л дээ.Тэгээд Зөвлөлтүүд шилдэг туршлагтай нисэгч нараа бөөн бөөнөөр нь авчирч тулалдаанд оруулснаар Япончуудтай хүч тэнцүү тулалддаг болж.Японы жагсаал ангийн жирийн нисэгч нар Зөвлөлтийн туршлагатай шилдэг нисэгч нартай ана мана үзэлцэж байж гэхлээр мундаг бэлтгэгдсэн байгаа биз?
0 | 3 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/8/15
Эхний үед алс дорнодоос ирсэн орос нисгэгчид байлдаанд орж огт үзээгүй, туршлагагүй нисгэгч нар байсан юм билээ.
1 | 2 Хариулах
Зочин [107.77.173.4] 2019/8/15
Хэг сонирхолтой тоо баримт байдаг юм байна л даа.Халхын голын дайнд Зөвлөлтийн амьд хүч,байлдааны зэвсэг техникийн хохирол нь Японы хохиролоос хамаагүй их байсан байдаг юм байна.
0 | 4 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/8/15
Чамд хамаагүй юм чинь дуугүй л мантуугаа гудраад ханзан дээрээ хэвтээч дээ, пиздa минь.
2 | 3 Хариулах
Зочин [202.21.109.53] 2019/8/15
Халх голын дайны үр дүнд япончууд хүлээн зөвшөөрөөд, зүв зүгээр байсан зүүн хилээсээ Мана уул, нөмрөгийн хөндий гээд их гоё байгалтай газраа алдсан юм гэнэ лээ. Оросуудын л гай байх даа.
7 | 3 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/8/15
Холохон очиж, хуцаач нөлөг минь.
3 | 4 Хариулах
Зочин [107.77.173.4] 2019/8/15
Байлдах дуртайгаараа Орос Япон 2 л байлдана биз Монгол Манж Го-д ямар хамаа байна гэж хэлснээсээ болж манай Монгол улсын Ерөнхий сайд Москвад хүргэгдэж Лубянкийн подвалд харгис хэрцгийгээр тамлуулж байгаад Москва хотод РСФСР-ийн эрүүгийн хуулиар шийтгүүлж буудуулж ү х с э н түүх бий.Тусгаар нэг улсын ЕС яахаараа Оросын хуулиар шийтгүүлж,буудуулж ү х д э г байна?
7 | 2 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/8/15
Коминтерний сионист еврей гвардийн бууны нохой байсан учраас эзэдтэй цуг устгалд оруулж, Монголын ард түмэнд тус болсон юм.
1 | 4 Хариулах
Зочин [107.77.173.4] 2019/8/15
Коминтерн гэдэг чинь Сталины өөрийнх нь байгуулсан Дэлхийн хувьсгалын штаб байсан юм билээ л дээ....харин Коминтерний зүтгэлтнүүд сүүлд нь бараг бүгд Сталины махны машинд хэрчүүлээд дууссан ....
3 | 2 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/8/15
Коминтерн бол Анх 19-р зууны 2-р хагаст Австри-Унгарын эзэнт гүрэнд байгуулагдсан еврейн сионизмийн зүүн жигүүрийн фракц. Орост үүнийг Троцкий, Свердлов, Урицкий нарын еврей нар толгойлж байсан. Сталин багш 1937 онд толгойг нь тас хяргаж, Монголын ард түмэнд их тус хүргэсэн билээ.
1 | 1 Хариулах
Зочин [107.77.173.4] 2019/8/15
Коммунист интернационал буюу Коминтерныг 1919 онд бүх дэлхийн хувьсгалын штаб болгож байгуулсан.Дэлхийн хувьсгал нэг хэсэгтээ бүтэхгүй болсон тул 1943 онд татан буулгасан.Коминтерны удирдагчдаас Отто Куусинен гэсэн хэдхэн хүн л амьд үлдсэн бусад нь коммунист махны машиндаа хэрчүүлсэн.
1 | 2 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/8/15
1870 оны Парисын коммунаас Коммунист интернационал эхлэлтэй. 1870 онд Коммунист намын тунхаг гарч, бүх нийтэд танилцуулагдсан түүхтэй. Бүх дэлхийн сионист байгууллагын зүүн жигүүр европод интернационалыг, Орост Коммунист интернационалыг байгуулсан.
0 | 1 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/8/15
Коминтернийг нугаслан дарсан Сталин багшдаа талархаад баршгүй.
0 | 1 Хариулах
Зочин [202.131.236.110] 2019/8/15
Хараад байхад энэ дайн манайд огт хамаагүй гэсэн тархи угаалт сэтгэгдэл их байна. Тиймээ хятдуудын үр садад бол хамаагүй шүү. Манай Монголчууд эв санаа нэгдэн эх орноо хамгаалж эх орны өнцөг булан бүрээс шилдэг эрсээ цуглуулсан юм. 1000 сайхан эрс амь үрэгдсэн эх орныхоо төлөө л байсан юм БИД БАХАРХАХ ЁСТОЙ
5 | 6 Хариулах
Зочин [107.77.173.4] 2019/8/15
1939 он Халхын голд болсон үйл явдалд Хятадууд ер нь ямар хамаа байна,учир утгаггүй хужаа хужаа гэж хийрхэхээ боливол яасах юм?
1 | 4 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/8/15
Чамд хамаагүй юм бол тэгээд дуугүй л мантуугаа гудраад ханзан дээрээ хэвтээч дээ, пиздa минь.
1 | 4 Хариулах
Зочин [107.77.173.4] 2019/8/15
Энэ нэг хужаа хаа сайгүй савируулчих юм аа...за за савируул савируул...амжилт хүсье
0 | 5 Хариулах
Бахархах зүйл биш гэнэ лэ [150.129.140.171] 2019/8/15
Сүүлийн үеийн шинээр илрээд байгаа түүхэн баримтаар халх голын дайн гэх үндэслэлгүй юм байна. Харин ч монголчууд бид түүхээ өөрсдөө мэддэггүй, бие биенээ үгүйсгэдэг байдлаасаа болоод нутаг усаа алдаж, хохирол амсаад өөрсдийн эх орноо бусдаар удирдуулдаг гунигтай мэдээ байна
4 | 2 Хариулах
Зочин [209.126.88.121] 2019/8/15
ОРОСУУДЫН хийсэн дайн шдээ бидэнд хамаагүй
5 | 2 Хариулах
Зочин [202.131.236.110] 2019/8/15
tiimee hujaad bol ogt hamaagui
1 | 4 Хариулах
Зочин [107.77.173.4] 2019/8/15
Үнэн л дээ Улаан Орос Япон 2 байлдсан,хөлд нь Монголчууд бид нар чирэгдсэн харин Хятадуудад бол түй ч хамаа байхгүй...
5 | 2 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/8/15
Монголчууд бид нар ч гэх шиг. Энэ муу xyжaa пиздa биднийг мөн ч сайхан хатгаасдаж байна аа?
1 | 2 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/8/15
baharhal geheesee iluuteigeer gazar nutagaa aldsan emgenelt udur haash haashaagaa 60km gazar jijig ulsiin hemjeenii gazar shu
3 | 2 Хариулах
Зочин [192.82.64.125] 2019/8/15
Японы талд 20-оод мянган барга, өвөр монголчууд оросын эсрэг байлдсан
1 | 1 Хариулах
Зочин [107.77.173.4] 2019/8/15
Харин хэлээд байна шд.Монгол Монголтойгоо байлдсан эмгэнэлт түүх гэж.Харин Баргын морин цэргүүд ах дүү Монголчуудтайгаа байлдахгүй гэж Японы тушаалыг эсэргүүцэж байсан гэх юм байна шд.
5 | 2 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/8/15
er n bol tiim barguud morin horoogoo davshiltand oruulj baisna gehdee bas kvantunii tserguud baisaan baisan bas manai tserguud sain ch baildsan tegeed olznii yapon tserguud zasgiin gazriin ordniig barij baisan bas hed heden barilga barisan gedeg baih shu yavj yavj tom gurnuudiin tulaanii talbar bolson yumu da gehdee ih hohiroltoigoor gazar nutagaa bas l hyatdad orost aldsaar.
2 | 1 Хариулах
Зочин [43.242.242.59] 2019/8/15
257 монгол цэрэг үхсэн юм байна лээ.тэгээд ихэнхийг нь оросууд бөмбөгдөж буудаад алчихсан юм байна лээ.тэгээд ч орос япон хоёр л байлдсан болхоос монголд огт пад ч хамаагүй юм бишүү.халхын голын 'дайн'л гээд байх юм,халхын голын тулалдаан гэвэл арай үнэн болох байх.тэрнээс москвагийн төлөөх дайн,сталинградын дайн,курскын дайн,норманддах дайн,ивашима арлын дайн гэж ярьдаггүй биз дээ.
5 | 4 Хариулах
Зочин [73.39.102.4] 2019/8/15
Монголчууд энэ дайнд ямар ч хамаагүй шүү, тэр үеийн империалист гүрэн япон орос 2 л манай нутаг дээр зодолдсон юм Манай талаас 200 орчим хүн амь үрэгдсний ихэнхийг нь оросууд “андуурч” бөмбөгдсөн гэж бгамлдаа
7 | 5 Хариулах
Зочин [107.77.173.4] 2019/8/15
Монгол Монголтойгоо байлдсан эмгэнэлт түүх.Нэг их бахархаад сүйд болоод байх эд биш л дээ...Оросууд л мөнгөөр зодож хөөрөгдөж байгаа байх...
4 | 2 Хариулах
Зочин [107.77.173.4] 2019/8/15
Халхын голын дайн ( Номонхан Бүрд Овооны хэрэг явдал,хилийн будлиан,мөргөлдөөн,тулалдаан гэх мэтээр нэрлэдэг )-аар Монгол улс Мана уул,Алмаст уулын орчмын газар нутгаа бүрмөсөн алдсан түүхтэй.
2 | 2 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/8/15
uuln butsaj dairaad yaponiig shahaj baisan yum bilee tegsen chin orosuud yaponii taltai gal zogsooh bolood gal zogsoochihson baisan chin shunu yaponchuud genet dairaad tegeed hilee ter chigeer n togtooson ingeed aldsan tuuhtei ene buhnees oros hyatad hoyor l hamgiin tom hijil avsan choibalsan ter chigeeree dairaad baisan bol uuln odoo uvurmongoliig ch avchih baisan yum bilee choibalsan daanch orosuudiin ugend het ordog unench hun baisan tul za geed l ungursun uuln ugend n orohgui erelhegeer tsergee davshiltand doruulaad basian bol odoogiin agzriin zurag ovoo tom baih bailaa.
3 | 2 Хариулах
Zochin [211.36.131.204] 2019/8/15
Yopontoi holbootond bolj bhaad ulaan orosiig l darah bsiimdaa
4 | 3 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/8/15
Зүгээр л түлээ юм аа, чи.
2 | 2 Хариулах