Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Biznetwork.mn-ийн “HR Event” сургалт, арга хэмжээ: "Хямралын үеийн засаглал" сэдвийн хүрээнд болж өнгөрлөө

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 7 сарын 2
Сурталчилгаа

МТ-д суурилсан хүний нөөцийн дэвшилтэт шийдэл болох Biznetwork.mn 4800 гаруй гишүүн байгууллагатай бөгөөд харилцагч байгууллагынхаа удирдах албан тушаалтан болон хүний нөөцүүдэд зориулсан "HR EVENT" сургалт арга хэмжээг 2 сар тутамд зохион байгуулдаг.

HR EVENT арга хэмжээ бүрт Монголын чадварлаг бизнесменүүд ирж бизнесийн ертөнц дэх туршлагаа хуваалцан хэлэлцүүлэг хийж, мэдлэгээ солилцдог.

 

Энэ удаагийн сургалтыг  Корпорэйт Трэйнинг-ийн үүсгэн байгуулагч Н.Цогжавхлан "Хямралын үеийн засаглал” сэдвээр орсон юм. 

Сургалтад 80 гаруй байгууллагын 100 орчим удирдах ажилтан болон хүний нөөцүүд хамрагдсан ба сургалтаар компанийн засаглал, эдийн засгийн хямралын үе болон хямралын нөлөөлөл зэрэг чухал сэдвүүдийг хөндлөө.

 

Сургалт Networking–р үргэлжилж байгууллагуудын төлөөллүүд хоорондоо танилцан мэдлэг туршлагаа хуваалцсан юм. “HR EVENT” –ийн сургалт бүр мэдлэг, туршлагыг нэмэхээс гадна мотиваци өгдөг гэдэгт итгэлтэй байна.

Мөн Biznetwork.mn нь АНУ-ын Лас Вегас хотод болсон ХҮНИЙ НӨӨЦИЙН дэлхийн хэмжээний чуулга уулзалт "SHRM-2019" арга хэмжээнд оролцсон юм. Энэхүү арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс 22,000 хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцсон бөгөөд "SHRM-2019" арга хэмжээс олж авсан туршлага, мэдээллээ хуваалцлаа.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу?

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.