Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол дахь анхны Odoo tour үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 6 сарын 26
Сурталчилгаа
 

Odoo ERP - ҮҮССЭН ТҮҮХ

Бельги улсын иргэн жирийн нэгэн програм хөгжүүлэгч Fabien Pinckaers 2005 онд TinyERP нэртэй программ хангамжийг зохиож, улмаар компани байгуулснаар Odoo ERP-ийн түүх эхэлдэг.

Үүнээс хойш гурван жилийн дараа Fabien Pinckaers өөрийн зохион бүтээсэн системийн  нэрийг OpenERP болгов. Мөн 2014 онд OpenERP нэрийг Odoo болгон өөрчилсөн бөгөөд компанийн нэрийг ч мөн адил Odoo SA болгосон байна. Өнөөдөр Fabien Pinckaers нь Odoo SA компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Дээрх хугацаанд Odoo систем хурдацтай хөгжиж, нээлттэй эхийн ERP системийн  зах зээлд тэргүүлэгч байр суурийг нэгэнт эзэлжээ.

Odoo SA компани нь сүүлийн 5 жилийн хугацаанд бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг 1549 хувиар нэмэгдүүлсэн амжилтаар 2013 онд Бельги улсын хамгийн эрчтэй хөгжиж буй компаниар шалгарч Deloitte шагналын эзэн болжээ.

2014 онд OpenERP системийг улам боловсронгуй болгож, уламжлалт ERP хэв маягаас татгалзах, чөлөөтэй өсөн дэвших боломж бүрдүүлэх, ямар нэг уламжлалт дүрэмд баригдахгүй байх хэв маягийг тунхаглан өөрсдийн нэрийг Odoo гэж дахин нэрлэсэн.

Inc. Magazine сэтгүүл нь 2015 онд тус компанийн үйл ажиллагааны талаар  “...Odoo бол Европын хамгийн хурдан хөгжиж буй 5000 компанийн нэг...” гэж нэгэн нийтлэлдээ үнэлэлт өгсөн байдаг.

Odoo - програм хангамжийн бүтээгдэхүүний нэр. Харилцагчийн удирдлагын систем, Борлуулалт, Худалдан авалт, Барааны нөөц, Үйлдвэрлэл, Санхүү, Төслийн менежмент, Хүний нөөцийн удирдлага зэрэг 30 гаруй аппликэшнийг агуулсан, байгууллагын бизнесийн хэрэгцээнд тохируулан өөрчилж, тохируулж болдог, нээлттэй эх код бүхий цогц систем гэж ч тодорхойлж болно. Нээлттэй эх кодтой учраас програм хангамж хөгжүүлэгчид Odoo-д зориулан маш олон боломжийг тасралтгүй хөгжүүлж, системийн  боломжийг өргөтгөж байдаг. Хэрэглэгчид Odoo-н онлайн дэлгүүрээр дамжуулан эдгээрээс өөрт тохирохыг сонгон ашиглах боломжтой байдаг нь Odoo системийг маш хүчирхэг болгож байдаг билээ. Өнөөдрийн байдлаар Odoo системийн  хөгжилд дэлхий даяар 5000 гаруй хөгжүүлэгчид тогтмол оролцож, өдөрт 1000 гаруй хэрэглэгч компьютертээ татан суулгаж, онлайн дэлгүүрт 20000 гаруй аппликэшн байрших болсон байна.

Яагаад Odoo-г сонгох ёстой вэ?

Алдарт Лего тоглоом адил аппликэшн нэг бүрийг хялбархан угсарч, салгаж болдог шинж, програм үйлдвэрлэгч компаниас үл хамааран хөгжих боломж, бизнесийн олон төрлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, гуравдагч талын 20000 давсан аппликэшнүүд, хүсвэл зөвхөн өөрийн хэрэгцээнд тааруулсан өргөтгөл хийх боломж, эцэст нь энэ бүгд нэгдэн, нийлж цогц байдлаар ажиллах боломжид түшиглэн сонгох ёстой гэж хэлж байна.

Өөрөөр хэлбэл компанийн үйл ажиллагааг бүхэлд нь, эсвэл тодорхой хэсэг, аль эсвэл компанийн үйл ажиллагааны нэг шат дамжлагыг удирдах систем гэсэн үг. Шат дамжлага хэсэгт ажиллахад зориулсан програм хангамжийг аппликэшн гэнэ. Аппликэшн дан дангаараа ажиллах боломжтойгоос гадна бусад аппликэшнтэй эргэж хослон нийт компанийн үйл ажиллагааны бүх салбарыг хамран нэгтгэж ажиллах боломжтой удирдлага, зохион байгуулалт, хяналтын нэгдсэн систем ч гэж хэлж болно.

Жишээ нь нэг талх борлуулдаг газар Борлуулалтын модулийн тусламжтай борлуулалтаа удирдах боломжтой. Бас талхны борлуулалтаа санхүү бүртгэлдээ давхар хөтлөөд явна гэвэл Санхүү модулийг цугт нь хэрэглэхэд Борлуулалт модулиос бүртгэгдсэн бүх санхүүгийн бичилт Санхүү модульд давхар бүртгэгдээд явна. Барааны нөөцийн модулийн тусламжтай агуулахын хөдөлгөөнийг ч бүртгэх журмаар удирдаж, хянаж болно. Мөн компани тухайн талхыг зөвхөн борлуулахаас гадна үйлдвэрлэдэг бол үйлдвэрийн модулийн тусламжтай үйлдвэрлэлтийн цех, алхмуудыг, түүхий эдийн орц найрлагыг бүртгэн үйлдвэрлэлээ удирдахад ашиглаж болохоос гадна боломждоо тохируулан модулиа сонгон ашиглах, нэмж өргөтгөл хийж болно. Ажилтан болгонд ажил үүргийн дагуу өөрт хэрэгцээтэй үйлдлийг хийхэд тохирсон модулийн эрх сонгон хэрэглэж ч болох боломжтой.

 
 

Odoo  Tour гэж юу вэ?

Odoo tour дэлхийн 40 гаруй оронд жил бүр хамтран зохион байгуулдаг хамтын ажиллагааны нэг хэлбэр гэж хэлж болно. Энэхүү ажиллагааны зорилго нь харилцагч байгууллага болон Odoo -г  бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, сонирхсон чиглэлийн хүмүүст танилцуулах, програмын ахисан хувилбарыг танилцуулж сургалт зохион байгуулахад оршдог.

Монгол улс дахь анхны Odoo tour арга хэмжээг манай орон дахь Odoo-н албан ёсны түнш “Буман Айти” ХХК-ний тусламжтайгаар 2019 оны 6 сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

“Буман Айти” ХХК нь Odoo-н Монгол улс дахь цор ганц Gold Partner эрхтэй түнш бөгөөд Монгол улс дахь Odoo Enterprise системийн  нэвтрүүлэлт, сургалт, бизнесийн зөвлөх үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Ингэснээр Буман АйТи ХХК нь Odoo-н  нийт 134 Gold зэрэглэлтэй төлөөлөгч компаниудын нэг болоод байна.

Буман АйТи ХХК нь Odoo системийн  нэвтрүүлэлт, хөгжүүлэлт,сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээнээс гадна гар утасны аппликейшн, веб хөгжүүлэлт, мэдээлэл технологийн дэд бүтцэд суурилсан үйлчилгээ, мэдээлэл технологийн тоног төхөөрөмжийн худалдаа зэрэг үйлчилгээг үзүүлдэг.

Энэхүү нийтлэлээр дамжуулан “Буман Айти” ХХК-ийн хамт олонд Монгол дахь анхны GOLD partner болсонд баяр хүргэе.

 

Сонирхолтой баримтууд:

 

Олон улсад зохион байгуулсан 2018 оны Оdoo 11 Tour  өдөрлөгийн ерөнхий тойм:

 

Оdoo 12 Tour  үйл ажилгааны хүрээд:

  • Odoo-н товч танилцуулга
  • Odoo-г хэрхэн хурдан нэвтрүүлэх арга
  • Буман Aйти ХХК-н танилцуулга болон монголын компаниудад OdooERP-г амжилттай нэвтрүүлсэн туршлагыг зочидтай хуваалцсан.

Функциональ зөвлөхийн илтгэгчдийн танилцуулга:

 

Нийтлэл бичсэн: Odoo Mongolia

Үйл ажиллагааны цомгоос:

Илтгэгч: Parco “Odoo-н товч танилцуулга”

 

Илтгэгч: Antoine “Odoo-г хэрхэн хурдан нэвтрүүлэх арга”

 

Илтгэгч: Д. Пүрэвсүрэн /Буман Айти ХХК-н Гүйцэтгэх захирал/  “Буман Aйти ХХК-н танилцуулга” 

 

Илтгэгч: Л. Басхүү /Буман Айти ХХК-н Ахлах бизнес аналитс/ “Монголын компаниудад OdooERP-г амжилттай нэвтрүүлсэн нь ”

 

Хүрэлцэн ирсэн зочид

 
 
 

Хэлэлцүүлэгийн хэсэг

 
 

Камерын танилцуулга

 

ПОС төхөөрөмжийн танилцуулга

 

Нетворкинг

 
 

Бусад

 
 
 
 
 
 
 
 
 

Илүү дэлгэрэнгүйг:

https://www.odoo.com/

FB: Odoo Mongolia

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.