Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эх хэл, бичиг үсэг, түүх, соёлын дурсгалаа судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ жилийн “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг “Үндэсний бичиг үсэг- Тусгаар тогтнол” уриан дор зохион байгуулахаар өнөөдөр нээлээ.
Арга хэмжээг нээж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ, Төрөөс монгол хэлний тухай, номын сангийн тухай анхны хуулиуд, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус соёрхон баталсан нь хос бичигтэн улс болох бэлтгэл ажлыг хангах, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, соёлын өвийг хадгалах, хамгаалах, судлах, сурталчлан дэлгэрүүлэх, ашиглах өргөн боломжийг нэмэгдүүлсэн. Иймээс бичиг үсгийн баярыг улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх нь Төрөөс соёлын талаар баримталж байгаа бодлого, салбарын хуулийн хэрэгжилтийг сайжруулах, сурталчлах чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.
Нээлтийн арга хэмжээний үеэр:
Энэ жил улсын хэмжээнд монгол бичиг үсэг, өв соёлоо сурталчилсан 120 гаруй төрөлжсөн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, уулзалт, ярилцлага, сургалт, монголчуудын бичиг үсгийн соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэнгүүд зэрэг олон нийтэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээг аймаг, нийслэлийн боловсрол, соёлын байгууллагууд хамтран хийхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам