Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэний үнэмлэхээ дахин авах бол burtgel.mn сайтаар захиалах боломжтой боллоо

Г.Номин, iKon.mn
2019 оны 3 сарын 21
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас иргэний цахим үнэмлэхийг онлайнаар захиалах боломжтой болсон талаар мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/160407438219324/

УБЕГ-ын дарга Б.Баасандорж "УБЕГ 2019 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс иргэний үнэмлэхийг цахимаар захиалах ажлыг албан ёсоор эхлүүлээд байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Онлайн захиалгыг нэвтрүүлснээр иргэд харьяалал харгалзахгүй хаанаас ч захиалгаа өгөх боломжтой болж байгаа. Иргэний үнэмлэхээ захиаллаа, төлбөр тооцоогоо хийлээ. Ингээд үнэмлэхийг өөрөө эсвэл түүний гэр бүлийн гишүүн авах боломжтой.

Өнгөрсөн онд 224,000 гаруй иргэн иргэний үнэмлэх захиалж авсан. Үүнээс 40 хувь дахин захиалга болон хаясан гээсний улмаас авсан байгаа юм. Эдгээр иргэдийн чирэгдлийг багасгаж байна.

Гэхдээ анх удаа иргэний үнэмлэх авч буй иргэд үнэмлэхийг онлайнаар захиалах боломжгүй. Мөн 25, 45 настайд дахин шинэчилж иргэний үнэмлэх авахдаа онлайнаар захиалахгүй. Эдгээр тохиолдлуудад хурууны хээг дахин авах учраас заавал УБЕГ дээр биеэр очно. Бусад тохиолдолд онлайнаар захиалж болно.

Гадаад паспортыг онлайнаар захиалах үйлчилгээг хэзээ нэвтрүүлэх талаар хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна. Энэ ондоо багтаан уг үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа.

Иргэний цахим үнэмлэхийн чип дээр доорх таван мэдээллийг агуулдаг,

  • Иргэний байнгын оршин суугаа хаяг
  • Төрсөн газрын мэдээлэл
  • Хурууны хээ
  • Цахим гарын үсэг
  • Иргэний үнэмлэхийн дугаар

Цахим иргэний үнэмлэхийн шинэ загварыг гаргаад байгаа бөгөөд шинэчилсэн загварыг баталчихвал хаягийг чипэн дээр хадгалж, ил бичихгүй болно. Мөн иргэн бүрт байдаг регистер, иргэний үнэмлэх, ЭМД-ын гэх мэт нийт 10 орчим дугаарыг бүгдийг нь чип дотор агуулж, иргэний үнэмлэх дээр ганцхан улсын бүртгэлийн 12 оронтой дугаарыг ил бичихээр төлөвлөж байгаа.

Регистерийн дугаарыг л хараад тухайн хүний нас, төрсөн газар, хүйсийг мэдэх боломжтой. Тиймээс энэ дугаарыг ил бичихгүй байх шийдэл яригдаж байна" гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn