2018 оны статистикууд нэгтгэгдэж тайлан тэнцлүүд гарсаар байна.
2018 онд Монгол Улсад хамгийн их валютын орлого оруулсан найман бараа, үйлчилгээг танилцуулбал:
- Нүүрс
- Зэс
- Аялал жуулчлал
- Түүхий нефть
- Төмрийн хүдэр
- Түүхий ноолуур
- Мах, махан бүтээгдэхүүн
- Алт нэрлэгдэж байна. Эдгээр найман бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсад оруулсан орлогоор хэмжвэл нийт 6.6 тэрбум доллар болж байгаа юм.
Хүснэгт 1, Монгол Улсад хамгийн их валютын орлого оруулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, 2017, 2018 он.
|
Бүтээгдэхүүн |
2017 он Орлого (сая $) |
2018 он Орлого (сая $) |
1 |
Нүүрс |
2,267.60 |
2,802.50 |
2 |
Зэс |
1,613 |
2,012.20 |
3 |
Аялал жуулчлал |
400 |
569 |
4 |
Түүхий нефть |
374.1 |
392 |
5 |
Төмрийн хүдэр |
313.4 |
342.2 |
6 |
Түүхий ноолуур |
205.6 |
252 |
7 |
Мах, махан бүтээгдэхүүн |
62.9 |
162.8 |
8 |
Алт (зөвхөн экспортод гарснаар) |
595.4 |
144.5 |
|
Нийт |
5,832.00 |
6,677.20 |
|
Экспортын орлого |
6,200 |
7,011 |
Дээрх хүснэгтээс үзвэл, манай улсын валютын гол урсгал ашигт малтмалын бүтээгдэхүүнээс орж ирж буй нь харагдана. Гэхдээ энэ дунд аялал жуулчлалын салбарын орлого, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж буй эерэг өөрчлөлтийг харж болно.