Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Амьд хөгжмийн тоглолтыг цунами нөмөрч буй дүрс бичигдэж үлджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагийн орой Индонезид галт уул дэлбэрсний дараа цунами үүсэж, их хэмжээний хохирол учруулаад байгаа билээ.

Тэгвэл сошиал орчинд тус улсын “Seventeen” хамтлагийн тоглолтын үеэр тайз болон үзэгчдийг далайн түрлэг нөмрөн авч байгааг харуулсан дүрс таржээ.

Тус хамтлаг Жава арлын баруун эргийн Танжунг Лесунг амралтын газрын задгай талбайд тоглолтоо үзүүлж байсан гэнэ.

Видео дүрсэнд тоглолт ид үргэлжилж байх үеэр тайзны араас их ус гэнэт нөмрөн авч байгааг харуулжээ. Энэхүү гамшгийн үеэр басс гитарчин, аялалын менежэр нар амиа алдаж, хамтлагийн өөр хоёр гишүүн болон өөрийнх нь эхнэр сураггүй алга болсныг хамтлагийн ахлагч Фажарсиях сошиал хуудсандаа мэдэгджээ.

Эх сурвалж: AFP