Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Ирэх жилийн 7 дугаар сарын 11-ний өдөр шинэ нисэх буудал ашиглалтад ороосой гэж хүсэж байна"

ikon.mn
2018 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад айлчлах үеэр шинэ нисэх буудлыг яаралтай ашиглалтад оруулахаар тохиролцсон. 

Тэрбээр өнөөдөр Хөшигийн хөндийн нисэх буудалд ажиллаж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/KhurelsukhUkhnaa/videos/210959063147671/

Шинэ нисэхийн 40 орчим байгууламж ашиглалтад орно 

Гэрэл зургийг MPA.mn

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Такаока "Шинэ нисэхийн 40 орчим байгууламж ашиглалтад орно. Олон улсын стандартад нийцсэн нисэх буудал болсон тул зөв, сайн ашиглах хэрэгтэй. 

Аюулгүй байдлын асуудлыг сайн хангавал найдвартай үйл ажиллагаа явуулах юм.

Монгол талаас гаргах хөрөнгийг шийдэж, шинэ нисэхийн менежментийг явуулахад хамтран ажиллах хэрэгтэй байна".

Шинэ нисэх буудалд онгоц хөөрч, буух үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон

Гэрэл зургийг mpa.mn

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн "Он гараад нэгдүгээр улиралд багтаан шинэ нисэхийн үлдэгдэл 17.1 сая төгрөгийг ИНЕГ-аас шилжүүлнэ. 2017 оны нэгдүгээр сард Улсын комисс ажиллаад илрүүлсэн зөрчлөөс 1,209-ийг нь арилгаж байна.

Монгол Улсад шилжүүлэх явцад 720 дутагдал дахин илэрсэн. Энэ нь ашиглалтын явцад гарч байгаа алдаа байсан. Үүнээс одоо 64 зөрчил л үлдсэн. бусдыг нь арилгасан.

Шинэ нисэх буудалд онгоц хөөрч, буух үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон байгаа". 

Хоёр талдаа харилцан ашигтай байхаар менежментийн гэрээгээ байгуулах хэрэгтэй

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Энэ Засгийн газрын хамгийн чухал ажлын нэг шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах. Сайд нар хариуцсан ажлынхаа чиглэлээр сая үг хэллээ. Сайдын амнаас гарсан үг бол шийдвэр. Шинэ нисэхийн ажил 100% урагштай явна гэдэгт итгэлтэй байна. Хоёр талдаа харилцан ашигтай байхаар менежментийн гэрээгээ байгуулах хэрэгтэй. Ирэх жилийн долоодугаар сарын 11-ний өдөр буюу Үндэсний их баяр наадмаар шинэ нисэх буудал ашиглалтад ороосой гэж хүсэж байна. Энэ өдөр Япон, Монголын хооронд түүхт өдөр болно. 

Сэтгэл, итгэл, зүтгэл гурав хамт байхад ямар ч ажил бүтнэ гэж бодож байна".