Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г бусдаас хахууль авч байх үйлдэл дээр АТГ-аас өчигдөр баривчилжээ. Ингэхдээ хахууль өгсөн хүнийг нь ч хамт баривчилсан байна.
Тэднийг одоогоор ШШГЕГ-ын харьяа Урьдчилсан хорих 461 дүгээр хорих ангид саатуулаад байгаа аж.
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г хагас тэрбум төгрөгийн хахууль авах гэж байгаад баригдсан гэх мэдээлэл байгаа ч албаны эх сурвалж үүнийг үгүйсгэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!