2018/10/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,564.24₮
B16
УЛААНБААТАР
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
-5°
B34
УЛААНБААТАР
|
-5°
13:00
S44
14:00
S44
15:00
S28
16:00
S26
17:00
S16
18:00
S16
19:00
S16
20:00
S16
21:00
S16
22:00
S26
-1°
23:00
S26
-2°
00:00
S26
-2°

”2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлт өндөр хэвээрээ байхаар байна“

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 14
iKon.MN

ОУВС-гийн жилийн уулзалт Индонезийн Балид болж байна. Энэ уулзалтад Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцож байгаа юм. Энэ талаар Сангийн сайд цахим хуудастаа бичжээ.

Тэрбээр “Дэлхийн 189 орон гишүүнээр нь элсэн орсон ОУВС-гийн жилийн уулзалт Индонезийн Балид болж, дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн төлөв байдал, ихээхэн сөрөг үр нөлөө дагуулаад байгаа том гүрнүүдийн худалдааны маргаан, дэлхийн ихэнх мөнгөн тэмдэгтийн эсрэг чангараад байгаа долларын улс орнуудын эдийн засагт үзүүлэх үр нөлөө, олон орны өмнө тулгарч байгаа сорилт, түүний шийдэл зэрэг олон асуудлаар ярилцлаа.

Хэдийгээр олон сорилт байгаа ч 2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлт өндөр хэвээрээ байхаар байна.

Монгол орны хувьд эдийн засгийн зөв бодлогоо цаашид тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай" гэжээ.

Манай улс ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрт 2016 онд хамрагдаж дөрөв дэх шатны санхүүжилтийг аваад байгаа. Ингэснээр ОУВС-гаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 184.55 сая ам.долларт хүрсэн.

Мөн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас 2017 онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн бол 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хийгдэх аж.

x