2020/05/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,801.20₮
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
15:00
S30
18°
16:00
S30
19°
17:00
S30
19°
18:00
S30
18°
19:00
S30
17°
20:00
S30
15°
21:00
S29
13°
22:00
S31
11°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/10/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 30.2 хувь нь дээд боловсролын дипломтой

Т.Саран, iKon.mn
2018 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны есдүгээр сарын эцэст 34,000 байгаагаас 

  • 24.2 (71.1%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 
  • 9.8 (28.9%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Гэхдээ энэ нь өмнө оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хороо тайландаа дурджээ. 

Энэ оны эхний есөн сарын байдлаар ажилгүй 64.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 14.9 мянган иргэн ажилд зуучлагдан орсон байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд болон ажилд зуучлагдан орсон хүний тоо өссөн аж. 

Ийнхүү хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн иргэдийн хамгийн их буюу 47.2 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан хүмүүс байгаа бол 0.02 хувь нь хөдөлмөрийн насанд хүрч, асрамжийн газраас гарсан иргэд.

Зураг. Бүртгэлтэй ажилгүй иргэд, боловсролын түвшнээр, дүнд эзлэх хувиар

 

Харин бүртгэлтэй ажилгүй иргэдийн боловсролын түвшнийг авч үзвэл, 30.2 хувь буюу бараг гурван хүн тутмын нэг нь дээд боловсролын дипломтой байгааг дээрх зураг харуулж байна.  

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.7 хувийг 15-34 насны эд хөдөлмөр эрхлэх насны залуучууд эзэлж байгааг ҮСХ-ны тайланд тэмдэглэжээ. 


2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x