Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр спортын салбарынхан уулзаж байгаад баяртай байна"

Г.Номин, iKon.mn
2018 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

- Владивостокоос мэдээлж байна -

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хоёр дахь өдрийн эхэнд Ерөнхийлөгч “Дэлхийн спорт: Токио-2020, Бээжин-2022 далайн бүс нутгийн дүр зураг” сэдэвт салбар хуралдаанд оролцож үг хэллээ.

Тэрбээр “Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр спортын салбарынхан бас уулзаж Токиогийн олимп, Бээжингийн наадмын тухай ярьж байгаад баяртай байна.

Мөн Азийн хүүхдийн наадмыг 2022 онд Улаанбаатар хотод зохион байгуулна. Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдах уг тэмцээний үеэр биднийг дэмжиж ажиллаарай хэмээн та бүхнээс хүсье” гэлээ.

“Дэлхийн спорт: Токио-2020, Бээжин-2022 далайн бүс нутгийн дүр зураг” сэдэвт салбар хуралдаанд Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж панелистаар оролцож байгаа юм.

 

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Далбаат завины олон улсын тэмцээн болон Жигоро Каногийн нэрэмжит жүдо бөхийн олон улсын тэмцээн гэх хоёр спортын арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Уулзалтад оролцож буй орнуудын төр, засгийн тэргүүнүүд эдгээр тэмцээнүүдийн шагнал гардуулах ёслолд оролцож, шагнал гардуулахаар төлөвлөжээ.