Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж:Хөрөнгө оруулалтын зэрэглэл 2050 он гэхэд “Гурван Эй“ зэрэглэлд очно

ikon.mn
2013 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн бямба гаригт Ерөнхийлөгчийн санаачилгаар “Том төрөөс ухаалаг төр рүү” Үндэсний зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болсон.
Эдийн засаг, улс төр, бизнес, хэвлэл мэдээллийн гээд 800 гаруй төлөөлөгч оролцсон уг арга хэмжээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нээж үг хэлсэн.
Түүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм.

Тэрбээр “Монгол Улсад тулгамдаж буй асуудал нь  нэг Засгийн газар, улс төрийн аль нэг нам, төрийн байгууллагын шийдэх  зүйл биш. Энэ бол бид бүгдийн дундын зовлон. Үүнийг хамтдаа шийдэх ёстой. Үндэсний зөвлөлдөх уулзалт хийж байгаагийн зорилго нь эдийн засгаа хэрхэн өсгөх, төрөө яаж тогтвортой байлгах вэ гэдэгт чиглэж байна” гэж байлаа.

Ингээд Ерөнхийлөгчийн хэлсэн үг, илтгэлийг хүргэе.