Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

"LendMN" ТЭРБУМ хэрэглэгчтэй “Viber” платформын дэд бүтцэд нэвтрэх боломж бүрдлээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол компани дэлхийн тавцанд гарах боломж бүрдлээ.

Зах зээлийн үнэлгээ нь 780 тэрбум ам.доллараар хэмжигддэг Японы онлайн худалдааны хамгийн том компани болох Rakuten-ийн дэлхий даяар нэг тэрбум хэрэглэгчтэй Viber платформын дэд бүтцэд “АНД Глобал” компани нэвтрэх боломж бүрдлээ. Тодруулбал, энэ сарын 16-нд Сингапур улсад болсон Rakuten болон дэлхийн шилдэг инкубатор, хурдасгуур хөтөлбөрүүдийн нэгд тооцогддог Techstars-ийн хамтран зохион байгуулсан аккселератор буюу хурдасгагч программд “АНД Глобал” компани хамрагдаж чадсан байна. 

Ингэснээр "АНД Глобал" компанийн "ЛэндМН" үйлчилгээг Viber мессенжер дээрээс авах боломж бүрдэж байгаа юм.

 

Дэлхийн шилдэг технологийн гарааны 200 гаруй бизнесийн дундаас шалгарч чадсан 9-хөн компанийн нэгээр ийнхүү “Анд Глобал” компанийн шалгарсан нь Монголын залуучуудын оюуны бүтээлээр боссон гарааны бизнес олон улсад хүлээн зөвшөөрөгдөж буйн том илрэл юм.  Rakuten, TechStars-ийн хамтран зохион байгуулж буй энэхүү хурдасгагч программ 3 үргэлжлэх юм байна. Үр дүнд нь ирэх 10 сард болох Азийн шилдэг 300 гаруй хөрөнгө оруулагчдад өөрсдийн бизнесийг танилцуулж, хөрөнгө оруулалт татах маш том үүд хаалга нээгдэж байгаа аж. 

"АНД Глобал" компани нь хиймэл оюун ухаан, технологийн дэвшилд суурилсан 100 хувь монгол залуусын оюуны бүтээл болох "ЛэндМН" төслөөрөө Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийж Монголын хөрөнгийн зах зээлд 2018 онд түүхийн шинэ хуудас нээсэн билээ. Таван тэрбум төгрөг босгохоор хувьцааныхаа 25 хувийг санал болгосон тус компани олон нийтээс  нэг арилжааны банк байгуулах хэмжээний буюу 43.98 тэрбум төгрөгийн захиалга авсан гээд Монголын санхүүгийн зах зээлд олон сюрприз дагуулсан.

“АНД Глобал” ийнхүү дахин нэг сюрпризийг задалж, монгол залуучууд хийж бүтээж чаддаг, тэр дундаа дэлхийн тэргүүлэх технологийн хөгжилд түүчээлж яваагаа дахин нэг харууллаа. Ингэснээр Монголчууд уул уурхайн бус, оюуны бүтээгдэхүүнээ экспортлох, монгол залуусын бүтээсэн финтек платформ дэлхийд үнэлэгдэх цаг хаяанд ирсэнийг харуулж байна.