Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Яллагч” уран сайхны киног яагаад үзэх ёстой вэ?

Б.Дөлгөөн
2018 оны 5 сарын 15
iKon.MN

-6 шалтгаан-

Шалтгаан 1. Аав, ээжтэйгээ, элэг бүтэн, халуун дулаан уур амьсгалд өссөн хүүхэд хүмүүжилтэй, төлөвшилтэй, ухаалаг сайн хүн болдог.

Солонгост сард л 1000 гаруй монголчууд “харладаг” буюу визний хугацаа нь дууссан ч хууль бусаар ажиллаж үлддэг.

Ингээд бодохоор сар бүр 1000 хүүхэд эцгээ эсвэл эхээ хүлээж, элэг нь эмтэрч, бэтгэрч хүлээдэг. Утаан дундах амьдралаас гурван өрөө байрны төлөө зүтгэсэн Галт 10 жилийн дараа гэртээ ирэхэд охинтойгоо, гэр бүлтэйгээ хамт байсан дурсамж үлдсэнгүй. Энэ киног үзсэний дараа гэр бүл элэг бүтэн л байвал хамгийн дээдийн аз жаргал гэдгийг мэдрэх болно.

 

Шалтгаан 2. Сайн сайхан явахад нөхөд олон ч саад бэрхшээл тохиолдоход гэр бүл чинь л дэргэд чинь байдаг.

Хүний хань гэдэг унахад нь түшдэг, уруудахад нь өөд нь татдаг, ямар ч үед дэргэд нь байж, ард нийтээрээ чамайг муулсан ч чиний ард ганцаараа зогсож л байдаг.

 

Шалтгаан 3. Сошиал медиад хүн бүр сэтгүүлч болж, юуг ч харлуулж, цагааруулж, ард түмний толгойг эргүүлж байгааг тод томруунаар үзүүлжээ.

Охиныхоо төлөө суулт зарласан эцгийг “Охиноо худалдсан эцэг”, “Бизнесмэнийг залилахыг оролдов” гэхчлэн аливаа хар үгээр булна. Сенсацийг сенсациар дардаг өнөөгийн сошиал медиа тогтолцоог яг л үзүүлсэн байв. “Бодохгүйгээр бичиж байж л цаад хар масст чинь хүрнэ” гашуун хэрнээ үнэн үг.

 

Шалтгаан 4. Жүжигчин Ш.Доржсүрэнг бид ойрын үед дэлгэцэнд хараагүй.

Харин “Яллагч” кинонд түүний тоглосон туслах дүр үнэхээр хайр татам. Бүр үзэгчид алга ташаад, шүгэлдсэн гээд бод доо. Олон охинтой эцэг хүн эцэг хүний зовлонг ойлгоно...

 

Шалтгаан 5. Амьдралд олон хаалга хаагддаг.

Гэхдээ дараагийн хаалга нээгдэж байдаг. “Яллагч” кинон дээр гэрийн, зочид буудлын, шүүхийн, эмнэлгийн гээд олон хаалга хаагдсан зураглалууд гардаг. Харин эцэст нь орцны хаалга нээгддэг. Аливаа саад бэрхшээлийг шантралгүй давбал аз жаргалтай цаг заавал ирнэ.

 

Шалтгаан 6. Жүжигчин Г.Эрдэнэбилэг сайн талын гол дүрд, жүжигчин С.Болд-Эрдэнэ эсрэг талын гол дүрд тоглосон.

Тэд маш олон кино, уран бүтээлд хамтран тоглож, бие биенийгээ харцаараа ойлгодог хүмүүс. Харин "Яллагч" юугаараа онцлог байсныг кино театрт ирж үзээрэй.

 

“Яллагч” уран сайхны кино өдөр бүр бүх кино театрт гарч байна.